УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны өнөөдрийн ирц тааруу байна. Тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нарын дөрвөн гишүүн биечлэн хуралдаанд оролцож буй юм.
Хуульд зааснаар Байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн оролцож байж, ирц 50 хувьд хүрэх ёстой. Гэвч гишүүдийн ихэнх нь эзгүй хэрнээ картаа бусаддаа өгч уншуулснаар ирцийг хүчээр 50 хувьд хүргэжээ.
Тус хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ирц тааруу, гишүүд хуралдаа суудаггүй энэ наазгай байдал нь эргээд парламентыг тараах ёстой” гэх ард түмний хатуухан шүүмжлэл сонсоход хүргэж байна” гэдгийг санууллаа.
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир санал нэг байгаагаа илэрхийлсэн ч тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд орж ирсэнгүй.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ