“Магнай трейд” борлуулах түлшиндээ хязгаарлалт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

“Магнай трейд” борлуулах түлшиндээ хязгаарлалт тогтоожээ

“Магнай трейд” борлуулах түлшиндээ хязгаарлалт тогтоожээ

ОХУ-аас Монголд орж ирэх дизель түлшиндээ хязгаарлалт хийж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд” компани шатахуун түгээх станцуудаараа нэг машинд 20 мянган төгрөгөөс дээш мөнгөн дүнд дизель түлш олгохгүй, хязгаарлалт тогтоожээ.  Тус компанийн эх сурвалжийн мэдээлснээр, ихэнх шатахуун түгээх станцуудынх нь дизель түлш дуусчээ. Тиймээс өчигдөр /2017.12.19/ оройноос ийм хязгаарлалт хийх болсон байна.

“Шунхлай”, “Петровис” компанийн шатахуун түгээх станцуудын тухайд хэвийн ажиллаж буйгаа хэллээ. Тэд борлуулж буй шатахуундаа ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй гэнэ.

Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эх сурвалж ‘Ойрын саруудад шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн байр суурь хэвээр байгаа’ гэдгээ хэллээ.  Удахгүй тус яамны дэргэдэх Үнийн бодлогын зөвлөл хуралдаж, шатахууны үнийг ямар шатлалтайгаар хэрхэн нэмэх асуудлыг ярих аж. ОХУ-аас импортоор орж ирдэг шатахууны хувьд хэмжээ  багассан нь үнэн гэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж