МАХН өнөөдөр О.Баасанхүү ба Н.Энхбаяр гэж хоёр хуваагдаад байна. Энэхүү талцалын ард МАН, АН байгаа гэж МАХН-ын зарим хүмүүс хардаж буй. Ингээд дээрх асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нарын байр суурийг хүргэж байна. Хэрэв Улсын дээд шүүх О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээж авбал тэр намын дарга болно. Учир нь тэрбээр намын Их чуулганаа хуралдуулж, намын даргаар сонгогдсон. Харин хүлээж авахгүй бол тэр бие даагчаар хоцорно. Учир нь хууль бусаар намын даргаар сонгогдсон хэмээн Н.Энхбаяр түүнийг намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ |
| МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА |
-МАХН-ын Их чуулган хэрүүл, зодоонтой болж өнгөрсөн ч, таныг намаар даргаар сонголоо. Гэвч энэ чуулганыг хууль бус гэж үзэх цөөнгүй хүн байна. Тэгэхээр энэ маргааныг Дээд шүүх “хагалах” байх тийм үү? -МАХН-ын дүрэмд намын Их чуулганыг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын Бага чуулган шаардсанаар хуралдуулна гэж заасан. Бид Бага чуулганы шаардлагаа 20 гаруй хүнд өгсөн. Тэр үед манай нэг хүн зодуулсан хэрэг гарсныг харсан байх. Бидний шаардлагын дагуу тэд хуралдсан ч үндсэн шаардлагыг нь биелүүлээгүй. Энэ нь Их хурлыг зарлах шаардлага байсан. Тиймээс Бага чуулганыг үргэлжлүүлж, хуралдаад, дүрмийн дагуу 40 хоногийн дотор Их чуулганаа зарласан. Тэр нь арванхоёрдугаар сарын 9, 10-нд таарсан. Эдгээр өдрүүдэд МАХН Их чуулганаа Төрийн ордонд хийсэн. Их хурлаар намын даргыг чөлөөлж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Улс төрийн намын тухай хуулийн дагуу 10 хоногийн дотор Их хурлаас гарсан тогтоолыг Дээд шүүхэд бичиг баримтаа өгөх хугацаатай учраас энэ сарын 18-нд материалаа өгсөн. МАХН-ын даргын суудлыг ярих нь нэгдүгээр асуудал биш. Гол нь Их хурлаар гарсан тогтоол шийдвэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр нам оршин тогтнож цааш явна. Тиймээс намын даргын тамга чухал биш л дээ. -Дээд шүүх таны хүргүүлсэн бичигт хэзээ хариу өгөх хугацаатай вэ? -Материал өгснөөс хойш хуулийн хугацаанд өргөдөл гомдол шийддэг ердийн журмаар шийднэ. -МАХН-ын Их чуулганы тогтоолыг Улсын Дээд шүүх баталчихвал таныг намын даргаар баталж байна гэж ойлгож болох уу? -Намын даргыг намын Их чуулганаас томилдог. Намын их чуулган 2011 онд хуралдаж, МАХН-ын даргад дөрвөн хүн өрсөлдсөн байдаг. Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ, Н.Энхбаяр, Н.Удвал нар өрсөлдсөнөөс Н.Энхбаярыг намын даргаар сонгосон. Манай намын дүрэмд намын дарга дөрвөн удаа улирч сонгогдож болно гэж заасан. Хоёр жилд нэг удаа намын Их чуулганыг хийх хууль дүрмээрээ яривал нэг хүн дээд тал нь найман жил нам удирдах боломжтой. Нэгд, Н.Энхбаяр даргын хувьд найман жилийн хугацаа нь дууссан. Хоёрт, их чуулганы шийдвэрээр намын дарга мөн, биш асуудлыг ярина. Тэгэхээр Их чуулган нь МАХН-ын түүхэнд хоёр дахь удаагаа болж байна. -Танай намынхан чинь Түмт, зуутын хурлаа хийгээд таныг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан байгаа шүү дээ? -МАХН дүрэмтэй. Дүрэмдээ Их чуулганаар намын дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэмдээ Бага чуулган хийж болно гэх юм бол хориглоогүй. Манайх Бага чуулган хийнэ гэж дүрэмдээ оруулаагүй ч дүрэмдээ өөрчлөлт оруулаад Улсын Дээд шүүхэд өгөхөд шүүх дүрэмдээ Их чуулганаар өөрчлөлт хийнэ гэж заасан учраас дүрмийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Хоёрт, хоёр тал намын Их чуулганаа хийх сонирхолтой байгаа учраас хуралдах нь зөв гэж үзээд бүртгээгүй. Энэ шаардлагын дагуу бид Их чуулганаа хуралдуулсан. -Дээд шүүх та нарын зохион байгуулсан Их чуулганыг хууль бус гэж үзвэл яах вэ. Ингэх үндэслэл байгаа юу? -Ингэж үзэх хоёр шалтгаан байна гэж харж байгаа. Нэгд, Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёр хүний томилсон шүүгч нар тэнд ажиллаж байна. Энэ талаас нь харвал хууль бусаар бялдуучлан 1000 хүний шийдвэрийг эсрэг дарах гэж явдаггүй л юм бол одоогийн дүрэм, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд бүх зүйл явсан. Энэ хүрээнд Дээд шүүхэд хуулийн хүрээнд материалаа хүргүүлсэн. Бүх шийдвэрийг тогтоолоор баталгаажуулаад явдаг. Сүүлийн үед олон асуудлаар гүтгэлэг явж байгаа. Хоёрт, намайг 850 сая төгрөг босгосон, түүнийг тогтоосон мэтээр ярьж байгаа. Энэ асуудлыг удахгүй бид шүүхэд өгч шалгуулна. Хүн бүрт 100 мянган төгрөг тараасан асуудалтай холбоотой бүх баримтыг цуглуулж байгаа. Хоёр тал аль аль нь өөр өөрийнхөө нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Нөгөө тал бодитой нотолгоо гаргаад ирвэл би УИХ гишүүн байгаад ч хэрэггүй. Учир нь, би хууль бус зүйлтэй хэзээ ч эвлэрч чаддаггүй.
|
| -Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9,10-нд болсон Их чуулган эрх зүйн чадамжтай юу. Энэ чуулганаас гарсан баримт бичгийг Дээд шүүх бүртгэх болов уу? -О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал бол ашиг сонирхол агуулагдсан. Эрх зүйт төр, Үндсэн хуулийн зарчмаа баримталсан бол Дээд шүүх хүлээж авах бололцоогүй арга хэмжээ болсон. О.Баасанхүү тайлбарлахдаа “тамга хэрэггүй” гэж байгаа. Шинэ нам байгуулсан тохиолдолд тамга тэмдэггүйгээр баталгааждаг байж болох юм. Нэгэнт байгуулагдсан хуулийн этгээд, тэр тусмаа улс төрийн намын тамга тэмдэг, дарга, гишүүд хэрэггүй, хэнийг ч хамаагүй авч ирээд шийднэ гэж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ бол цэвэр МАН, АН-ын захиалгаар хийгдэж байгаа үйл явдал юм. Тэд 2020 оны сонгуулиас өмнө МАХН-ыг дарж авах гэж оролдож байна. Дээд шүүхийн шүүгч нар хэн нэгний барьцаанд ороогүй бол энэ асуудлыг хүлээж авах ёсгүй. Тэр хурлыг зохион байгуулахад 850 сая төгрөг зарцуулсан гэдэг тооцоо гарч байгаа. О.Баасанхүү 60 сая, 150 сая гэж янз янзаар ярьж байгаа. Тиймээс төр засаг хууль байгаа эсэхийг харах л үлдлээ. -850 сая төгрөг зарцуулсан гэдгийг ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ? -Их чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн зардал, буудал, хоол хүнсний мөнгө, түрээсийн автобус, хүн бүрт тараасан 100 мянган төгрөг гэх мэт зардлыг тооцоод үзэхэд үндэслэлтэй. Дээр нь бүхэл бүтэн намын хурлыг “сүмийн цуглаанд оролцуулна” гэж дагуулж ирээд, оролцуулсан. О.Баасанхүүгийн ярианаас харахад энэ чуулганыг аав ээжийнхээ мөнгөөр хийсэн гэж ярьсан. Дараа нь найз нөхдөөсөө авсан гэж ярьсан. Намын нэр барьсан энэ явдал бол залилангийн хэрэг учраас бид гомдол гаргаж байгаа. -Н.Энхбаярын томилсон шүүгч нар Дээд шүүхэд байдаг. Тэгэхээр лобби орох магадлалтай гэж О.Баасанхүү гишүүн хэлсэн. Энэ үндэслэлтэй юу? -Тийм юм байхгүй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд орон, гарсан Дээд шүүхийн шүүгчийг томилоод явдаг. Дээд шүүхийн шүүгч бол хэнээс ч хараат бус байж чадах институт юм. Тэгэхээр Монгол Улсад шударга ёс байгаа эсэхийг шийдэх эрх нь тэдэнд бий.
|