Дэлхийн энхийн их наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн энхийн их наадам болно

Гадаад хэргийн сайд Г.Занданшатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ сарын 24-29-нд дэлхийн энхийн их наадам, “Дэлхий монголчуудын чуулга” төрийн бус байгууллагын тавдугаар чуулган болох гэж байна. Энэ жил Хүннү гүрний 2220 жилийн ой,  Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жил зэрэг түүхт ойг тохиолдуулж байгаа.  Мөн энэ сарын 24-27-ны Дэлхий монголчуудын тавдугаар чуулга уулзалт, энэ сарын 27-29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” /ДЭИН/ болно.

Дэлхийн энхийн их наадам 2007 оноос хойш Америк, Япон, Солонгос, Канад, Кени, Малайз, Бразил зэрэг дэлхийн 20 гаруй оронд амжилттай зохиогдон бүс нутгийн энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байжээ. ДЭИН-ыг дан ганц урлаг соёлын арга хэмжээ гэж ойлгож болохгүй бөгөөд энэ нь нийгэм, хүмүүсийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлдэг цогц үйл ажиллагаа гэж наадмыг зохион байгуулагчид хэлж байсан.  Манай улсад болох “Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын хүрээнд олон хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Бид хөгжлийн эзэд” үндэсний хөдөлгөөн ажээ. Иргэдийн санаачилгыг дэмжиж, амьдралаа өөд татаж, эзэн нь байх бvтээлч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх зорилготой хөтөлбөрийн залуус энэ оны зургадугаар сараас эхлэн Монголын 19 аймаг, зургаан дүүргээр аялж, шилдэг төсөл санаачилгатай танилцсан байна.

Хөтөлбөрийн эхний шатанд аймаг сумандаа амжилттай хэрэгжиж байгаа 90 гаруй бүтээлч туршлага тодорсон гэв. Тив дэлхийн олон улсыг хамарсан томоохон хэмжээний уг наадамын санаачлагаар нэгдэж дэлхий даяар нэг сая гаруй хүн оролцоод байгаа гэнэ.

“Дэлхийн монголчуудын чуулган” төрийн бус байгууллага нь 2006 онд байгуулагдсан. Тэргүүлэгч нь тухайн үеийн ерөнхийлөгч байх болно гэсэн дүрмийн дагуу ерөнхийлөгчөөр нь Ц.Элбэгдорж ажилладаг юм байна.  Анхны тэргүүн нь  Монгол Улсын ерөнхийлөгч С.Энхбаяр байсан байна.  Энэ удаагийн чуулган “Монгол Улс ба Зүүн азийн энхийн төлөө” гэсэн уриан дор зохиогдох гэнэ. Энэ чуулганд парламентийн гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон эдийн засаг нийгмийн салбарын төлөөлөгчид оролцох гэнэ. Зүүн хойд Азийн хөгжилд биенес, урлаг, спорт, биенесийнхэн ямар үүрэг гүйцэтгэх талаар санал солилцох юм байна. Тус чуулгад нийт 28 орны 120 орчим төлөөлөгчид оролцохоо мэдэгдсэн бөгөөд цаашид энэ тоо өөрчлөгдөж магадгүй гэнэ. Мөн гадаад, дотоодын урлаг соёлын төлөөлөгч 40 гаруй хүн оролцох ажээ. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан “10 төгрөгний хүч” аян, “Бид хөгжлийн эзэд” зэрэг хөтөлбөрүүд зохиогдож байгаа. Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа энэ удаагийн наадмыг зохион байгуулагч төрийн бус байгууллага нь ашгийн бус бөгөөд дэлхийн 22 оронд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулдаг аж. Энэхүү энхийн надмыг зохион байгуудах хорооны даргаар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Гадаа харилцааны сайд Г.Зандан шатар нар ажиллаж байгаа юм.

Тус чуулга уулзалтад хөрш зэргэлдээ орнууд болох Өвөрмонгол, Тува, Халимаг, Эрхүү Буриад зэрэг орнуудын удирдлагуудад тусгайлан урилга хүргүүлсэн байгаа гэв. Тийм учраас нэлээд өргөн хүрээтэй чуулган болно гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж