3900 гаруй өсвөр насны охин амаржжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

3900 гаруй өсвөр насны охин амаржжээ

3900 гаруй өсвөр насны охин амаржжээ

Өсвөр насны охидын төрөлт болон үр хөндөлт нэмэгдэж байгаа нь нийгмийн том асуудлыг нэг болсон. Энэ онд гэхэд 13 мянга гаруй үр хөндөлт хийснээс 20-иос доош насны эмэгтэйчүүд таван хувийг эзэлж байна гэсэн сэтгэл эмзэглүүлэм судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тус  яамнаас 2016 оны байдлаар гаргасан судалгаанаас харахад 77 мянган эх амаржжээ. Үүнээс 20-с доош насны эхчүүд таван хувийг эзэлж буй бөгөөд энэ нь 3900 гаруй өсвөр насны охин амаржсан гэсэн үг юм. Мөн хөдөө орон нутагт өсвөр насны охидын үр хөндөлтийн тоо ихэсч, Өмнөговь аймагт хамгийн өндөр хувийг эзэлсэн аж.  Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд хамтран санал солилцлоо. Тодруулбал,  “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдвийн хүрээнд өнөөдөр /2017.12.20/ мэдээлэл солилцож, зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ онд Монгол Улсын Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2017-2020 он хүртэл нөхөн үржихүй болон бэлгийн асуудлаар ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын аж байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд УИХ-д өргөн барьдаг. Уг илтгэлийн хүрээнд холбогдох яамны мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын гишүүд, 21 аймаг дахь Хүний эрхийн комиссын гишүүд мэдээлэл солилцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Нинжбадгараас дараах зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна. Өсвөр насныхны дунд эрүүл мэндийн мэдлэг дутмаг учраас бэлгийн замын халдварт өвчинд нэрвэгдэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндүүлэх зэрэг асуудал гарсаар байна. Иймд ирэх оны хичээлийн жилд эрүүл мэндийн хичээлийг хөтөлбөрт тусгах тухай ажлын хэсэг БСШУСЯ-нд байгуулагдсан. Тухайлбал, хоёр яамны сайдууд зөвшилцсөний эцэст эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин оруулахаар хамтран судалж байна. Өнгөрсөн онд гэхэд Засгийн газрын түвшинд “Эх хүүхэд нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөр” батлагдан 21 аймагт хэрэгжээд явж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны ээжүүдэд чиглэгдсэн олон хөтөлбөр хэрэгжинэ” гэв.

Э.Ариун

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж