Импортын эрчим хүчийг Гаалийн татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Импортын эрчим хүчийг Гаалийн татвараас чөлөөлнө

Импортын эрчим хүчийг Гаалийн татвараас чөлөөлнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.12.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит компанийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 90.9 хувь нь “төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Баруун бүсийн эрчим хүчний систем компани нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авдаг байна.

Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж буй аж. Энэхүү өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чаддаггүй байна.

Иймээс тус компанийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Тодруулбал, 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тооцоо гарчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж