"МАН малчдаас татвар авахгүй" | News.MN

"МАН малчдаас татвар авахгүй"

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

"МАН малчдаас татвар авахгүй"

"МАН малчдаас татвар авахгүй"

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг хийлээ.


-УИХ-аас Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон ч татварт суутгуулаад 250-260 мянган төгрөг гар дээрээ авч байна. Татвар авахгүй байж болоогүй юм уу?

-Санаж байгаа бол тухайн үед бид УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэж оруулж ирсэн. Харин УИХ урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна.

-2018 онд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдэнэ. Иргэдийн хувьд татварын дарамт үүснэ гэж үзэж байна?

-Энэ асуудлыг 2017 оны дөрвөн сард Засгийн газар өргөн бариад шийдсэн асуудал. Татварыг орлогоос нь хамааруулж, 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгож байгаа. Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө. Үлдэж байгаа 8 хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна, ирэх оноос мөн бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ. Татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг нэмж өгсөнтэй холбоотой юм. Инфляци, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа. Тийм учраас дээрх зохицуулалт хийсэн.

Хоёрт, ирэх оноос архи, тамхины ОАТ нэмэгдэхээр байгаа. Олон айл өрхийн амьдрал архи, тамхинаас болж нурж унаж байгаа. Гэмт хэрэг ч их гардаг. Энэний татварыг эсэргүүцэх хүн цөөхөн байх болов уу.

-УИХ-ын зарим гишүүд Татварын хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилна гэж байна. Энэ тохиолдолд Олон улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон хөтөлбөр зөрчигдөх үү яах вэ?

-Хэрвээ татварыг өөрчилнө гээд явах юм бол ОУВС-тай хэлцэж тохирсноосоо буцна гэсэн үг.

-Ирэх онд шинээр татвар бий болгох хуулийн төсөл санаачлах уу. Жишээлбэл, Малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар бий болговол татварын бааз суурь нэмэгдэж, орлого өснө гэж үздэг. Энэ төрлийн татварыг бий болгохгүй бол татвар төлдөггүй нэг хэсэг хүмүүс бий боллоо?

-Татвар шинээр бий болгохгүй.

-Яагаад?

МАН 2016 оны сонгуульд оролцохдоо шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан.

-Амлалтандаа хүрэхийн тулд ингэж байгаа юм уу?

-Одоо байгаа хуулийнхаа хүрээнд бид үйл ажиллагаа явуулах боломжтой. Эхний удаад бид Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарал тавьж, ажиллаж байна.

Нэг ёсны Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах замаар төсвийн зардлыг бууруулах бүрэн боломж байна. Өнгөрсөн хугацаанд төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулчихаад эргэж өндөр хүүтэй зээлж, асар их зардал гаргадаг байсан. Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш би арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг Төрийн санд төвлөрүүлж байна. Амаргүй байна, зарим эсэргүүцэлтэй тулж байна. Дээр нь төсвийн хөрөнгө дээр хяналт тавих ёстой. Шилэн дансны хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Төрийн сан дээр аливаа гүйлгээ хийгдэж байгаа нөхцөлд бүх гүйлгээг Шилэн дансанд тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар бүх төслүүд Шилэн дансанд бүртгэгдсэн. Өөрсдийн үрэлгэн зардлаа багасгаагүй, өөрсдөө Засгийн газрынхаа санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгоогүй байж, юу, юугүй татвар бий болгоно гэх нь буруу, оновчгүй. Дээр хэлсэн арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь авсны дараа дотоод өөр ямар нөөц бололцоо байна, тэрийг харъя гэсэн агуулгаар хандаж байна.

-Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцсан зүйл бий юу?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сангийн яамны хувьд татварын ил тод байдлыг хангахын тулд Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, гэсэн гурван хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Монголын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгох. Дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг ил тод болгож, татварын байгууллагаар дамжуулж, холбогдох улс орнуудад хүргэж байх зарчмыг Татварынхаа хууль, холбогдох хуульд оруулж өгөх учиртай юм. Энэ бүх чиглэлээр ажиллаж байна. Бид хууль эрх зүйн орчноо сайжруулаад явах нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

93 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2017-12-20 103.11.192.130

Сангийн сайд өмнөх сайдаа муулсаар гарч ирсэн. Өөрөө юу хийв. Хэдэн хүнд 55 тэр г тараалаа. Өөр юу хийв. Одоо татварыг дундаж давхарга руу нэмж байна. Та энэ дээр юу хийв. Энийг зогсоох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2017-12-20 103.229.122.129

Малчдаас татвар авах хэрэгтэй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Иргэд малчдаас махыг нь худалдаж авдаг. Малчид монголчуудыг үнэгүй мах сүүгээр хангадаг бол татвараас чөлөөлнө гэхээс юу хийсэн гэж татвараас чөлөөлөх юм. Мал аж ахуй чинь хувийн хэвшлийнх шүү. Малчдыг бүх юман дээр эрхлүүлэдэгээ болих хэрэгтэй. Нэг л их төрөөс хайр хүссэн феодалууд байх юм. Иргэн бүртээ ялгаваргүй тэгш хандаж байж шударга ёс тогтоно. Шударга байцгаа яаааааааа!

Avatar

зочин 2017-12-20 202.21.126.254

УИХ, ЗГ-ын гишүүдийн цалинд татварын нэмэгдэл үүсэхгүй болохоор , бусдын цалинд атаархалын нүдээр харж, шуналын сэргэхүүгээр сэтгэх юм даа. ккккккк
уг хэн хөдөлмөрч, ажилсаг бусдын төлөө хар буруу санахгүй үнэнч шудрага хөдөлмөрлөсөн буруутдаг нийгмийг хөгжүүлэх гэж ажилаагүй юмсан. Тэмцэл үүсгэж эсэргүүцэл илэрхийлэх хүчин байвал луйварчидад өгөх татвараа. Тэмцэгч нарыг санхүүжүүлэх болно.

Avatar

Зочин 2017-12-20 27.123.214.107

М.А.Н ыг Улаанбаатарчууд ,мөн аймгууд , хөдөөний сумдууд, , төлөвиз үздэг мэдээлэлтэй ойр байдаг, ард түмэн хэзээ ч сонгохгүй, М.АН малчидийн толгойг угаах аргаа хийж байгаа ,одоо малчид ч толгойгоо угаалгахгүй .М.ЭНХБОЛД даргын өөрөө хөтөлж ,зохион байгуулалттай МҮОНР төлөаизтэй хуйвалдаж ард түмэнийй толгойг угаасан аймшигт халз мэтгэлзээнийг дахин гаргаж ард түмэнд харуулахыг бичлэг байгаа сэтгүүл ч дахин гаргамаар байна Ард түмэн одоо улс төрчих хэрэгтэй байна .Улс төрчид ард түмэнийг ялуу болгож ,саналыг нь авдаг гэсэн яриа үнэн болж таарлаа.,Ард түмэн минь өөрсдийнхөө үр хүүхэдүүдийнхээ төлөө хөдлөх ёстой .УИХыг тараах ёстой .УИХ тарахгүй юм гэхэд , М.ЭНХБОЛДЫГ фракцаар нь хөөх хэрэгтэй ..Энэ бол бүх ард түмэний санал ,уриалга ! ! !

Avatar

Хөөркий Хөөркийдөө 2017-12-20 202.21.106.164

Өр тавьж улсаа дампууруулсан,Газараа зарж эх орноо худалдсан.Көөркий көөркий ичиг ичиг

Avatar

Амар 2017-12-20 202.179.27.106

Энэ засаг баатар нэртэй 2 сайн сайдтай юм шүү.Дээр нь Нямка Зандан гэж бас 2 мундаг сайд байна.Иргэдийнхээ төлөө энэ ЗГ зүтгэнэ гэдэгт итгэдэг шүү.

Avatar

Зочин 2017-12-20 66.181.176.186

Malchidaas tatvar avah ni zov. gehdee tsag ue ni bish . tuuhii ediin une unachihsan machidiin amidral hund bna. ta nar hodoo hamaatan sadantai bol asuu ted nar chini heleed ogno.

Avatar

Тэнэг дөрвөд 2017-12-20 66.162.247.10

Увс аймгаас овоо дажгүй хүмүс төрдөг юмсан, энэ гэж албан тушаалын төлөө авгайгаач өгөхөөс буцахгүй тэнэг нөхөр байна. ХАОАТ-ыг малчид ч гэсэн өгөх ёстой. Тэдний орлогыг хэн тодорхойлж чадаж байгаа юм. Талын хөлийн татавар авах ёстой. Энэ [Хориотой Үг] хөдөөнөөс сонгогдох санаатай болохоор малчдад тал засаж байгаа нт энэ.

Avatar

Эсэргvvцэгч 2017-12-20 97.118.114.113

Малчдаас татвар авах хэрэгтэй. Тэнэг баагий овоо юум байх гэсэн чинь естой хегийн сэтгэдэг баагий байна лээ шдээ

Avatar

Зочин 2017-12-20 66.181.176.11

z**l zajl

Avatar

Зочин 2017-12-20 103.10.22.85

Малчин хүн хүн болоод ажилчин хүн бишүү. Хэн нь татвараа нэмүүлээд хэн нь татвар төлөхгүй байдгийн бэ. Малчдын тархийг угаагаад сурцан новшнууд малын хөлийн татвар аваач.

Avatar

Зочин 2017-12-20 103.10.21.122

нэмээд бай нэмээд бай.эх орон ард түмэн чинь хүсээд байна хүсээд байна нэмээд бай татварааа хоолойдоо тултал нэмбэл сайн байна шүү

Avatar

Зочин 2017-12-20 103.10.21.122

э ямар бага нэмдэг юм бэ

Avatar

Зочин 2017-12-20 66.181.170.50

Ийм жижиг юмаар сангийн сайддаа салааавч үзүүлж байж дахиад Чойжоо шиг амьтантай нүүр тулах вий дээ Мнголчуудаа

Avatar

Зочин 2017-12-20 103.26.194.11

Энэ хүн бол мангас. 16 онд нялх хүүхдийн амиар гараа угааж байж гарч ирсэн нөхөр.

Avatar

Зочин 2017-12-20 122.201.21.140

ок

Avatar

Зочин 2017-12-20 122.201.21.140

МАН АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ОДОО ОЛИГТОЙХОН ШИГ ХУВИАР САЙН НЭМЭЭД ӨГЧВӨЛ 20 ОНЫ СОНГУУЛИАР НАЙДВАРТАЙ ШҮҮ 15-25 ХУВИАР НЭМЧИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Хотгор шанагa 2017-12-20 108.175.229.161

Хотгор шанагын ордыг солонгосчуудад зарчихаад улсад татвар толсон уу, Хурэлбаатар аа?

Avatar

Зочин 2017-12-20 27.123.212.141

МАН ЫГ ДЭМЖИХ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ М. ЭНХБОЛД НАМЫНХАА БҮХ ГИШҮҮДИЙГ АВААД СУУДАЛАА ЧӨЛӨӨЛ АРД ТҮМЭНЭЭ ХУУРАН МЭХЛЭГЧДИЙГ ТӨРӨӨС ХӨӨН ЗАЙЛУУЛЬЯ ! ! !

Avatar

Xotgor shanaga 2017-12-20 108.175.229.161

Nvvrsnii yyrxai zarj olson ashgaasaa tatvaraa telsen uu. 300000-aas avax tatvaraas xir ix bolox bol?

Avatar

Зочин 2017-12-20 27.123.212.141

Малчид баян байгаа юунд малчидын татварыг хөнгөлөх нь чухал биш , гол асуудал нь хүүхэдийн мөнгийг өгөх ёстой дунд түвшин ,түүнээс доод түвшиний хүмүүс ,хувиараа бизнёс эрхэлж буй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд төрийн оролцоо маш чухал байна Улс төрчид ард түмэний тулгамдсан асуудалыг олж харж чадахгүй буруу бодлого гаргаснаас ард түмэний амьдрал дордоод байна .Өөрсдөө идэж уух гээд ард түмэнээ золиосонд гаргасны гайгаар улс төрийн тэр сайхан нэр хүндийг унгаж дууслаа.

Avatar

Ганаа 2017-12-20 66.181.191.123

Хөдөө тойргоос сонгогдох нүхээ малтаж бна.

Avatar

Ganaa 2017-12-20 66.181.191.123

МАН д итгэх хүн бгаа юу, АН настай гишүүд ч итгэл алдарсан, бүгд лжйварчид.

Avatar

Зочин 2017-12-20 27.123.212.141

Ард түмэний өрийг төрийн түшээд тэглэх хэрэгтэй .Маш яааралтай арга хэмжээ авах ёстой ,үүнээс болж ард түмэн чинь ,сэтгэл санааны дарамтнаас болж ,өвчингүй эрүүл хүн алга .Энэ эмэгнэл яахын араггүй ард түмэнээ боддоггүй , улс төрчдөөс хамаатай.
Энэ үг монголын ард түмэнийг төлөөлж байгаа уриалга.!! ! !

Avatar

ЗОЧИН 2017-12-20 27.123.212.141

ОДОО УЛС ТӨРЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ДУР ЗОРГООР АВИРЛАДАГ ЦАГ АРД ХОЦОРЛОО ,АРД ТҮМЭНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАЖ ,ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ БАЙДАЛЫГ ЧИНЬ АРД ТҮМЭН МЭДСЭН УЧРААС ,УЛС ТӨРЧИД АРД ТҮМЭНИЙ ХАРААНД 100/ ОРЛОО .ОДОО 7 НЬ ТӨРӨЛИЙН ТАТВАР НЭМСЭН ҮҮНИЙГЭЭ МАШ ЯАРАЛТАЙ ЦУЦАЛ . ӨӨРСДИЙНХӨӨ ӨРИЙГ ДАРАХ ЗАМААР АРД ТҮМЭНЭЭ ШУЛАХ ГЭЭД ,ТӨР ДАМПУУР Ч АРД ТҮМЭН ӨДӨРӨӨС ӨДӨРТ ЯДУУР Ч ХҮНД БАЙНА .М.А.Н ЫНХАН АЖИЛАА ХИЙЖ ТӨРӨӨ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ У И Х ЫГ ТАРАА.

Avatar

Зочин 2017-12-20 202.9.40.25

Битгий тэнэгтээд бай хотын ард түмнээс татвар аваад яахлаараа хэдэн мянган малтай хувийн эздээс татвар авдаггүй юм вэ

Avatar

иргэн 2017-12-20 59.153.114.161

Хотгор шанагын ордыг солонгосчуудад зарчихаад улсад татвар толсон уу, Хурэлбаатар аа?

Avatar

Зочин 2017-12-20 103.57.95.27

Иргэдээ ажил албан тушаалаар нь татвараар ялгаварлан гадуурхаж болохгүй

Avatar

Зочин 2017-12-20 103.26.193.143

Hyrlee, MAN hoyor luibarchin ulaandaa garchee. Orkuudiig erhlyylj baigaad songuulid sanal abch baih sanaatai um.

Avatar

Хөдөө нутаг эзэнтэй 2017-12-20 66.181.170.50

Хөдөө нутаг эзэнтэй эзэн нь сэтгэдл тэнэгэр амьдрах эрхтэй. Харин байнга ингэж эрхүүлэх хэрэггүй байх ухаан суулгах талаас нь ажил хийгээсэй. Энэ удаадаа татвар зүгээр гайгүй л гэж ойлгоё дараагийн удаа дахиад л ингээд унавал хэцүү дээ

Avatar

zochin 2017-12-20 66.181.177.131

ene ikh zambaraagui esej urjij baigaa mal oron nutag , maliin bilcheeriig talhalj duuslaa, odoo zambaraagui esgej, uls orond hohirol uchruulahaa bolimoor yum,maliin evchin tasrahgui asar ikh zardal garch baina. 300-aas deesh maltai malchidaas maliin heliin tatvar avmaar yum

Avatar

Зочин 2017-12-20 103.9.90.53

Аль ч улсад дэмжиж явах нийгмийн бүлэг байдаг. Малчид маань хөдөөдөө амьдарч, нутгаа сахиж, хилээ ч манаж яваа ард түмний маань дэмжих ёстой хэсэг шүү дээ

Avatar

Зочин 2017-12-20 202.21.126.118

Манайхаас өөр улсад бол хүн бүр татвараа төлдөг юм даа. Төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Бас дэлхийн хаана ч монгол шиг үнэгүй газар гэж байдаггүйг анзаарна биз. Малчид бол хил манадаг субьект биш, нутаг сахидаг нь бүр биш. Засаг захиргааны нэгжээрээ оршин байгаа газраа амьдарч байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ улсын хөгжил 2040 оноос наашгүй, энэ эдийн засгийн уналт 2025 оноос наашгүй. Бид доошоогоо унасаар л байгаа шүү дээ. Хамгийн мэдлэгтэй, хөдөлмөрлөж, түүнийгээ үнэлүүлж амьдарч байгаа дундаж амьдралтай Монголчуудаа тэрэгний дугуйтай чацуулж х***х л бодлого л доо. Энэ улсад бодитой шинэ Улстөрийн намын орон зай маш томоор гарч ирж байна.

Avatar

NAM tatvar avdag yum uu, uls turjuud bhaar 2017-12-20 66.181.169.202

ene novshiin luivarchin mafijsan gar uls turjiltiig hiideg goyou yarij esregeer ni hiideg luivarchin

Avatar

Зочин 2017-12-20 80.153.196.113

YL HUDLUH HURUNGIIN TATVARIIN TALAAR BARAG SUULIIN 10 JIL YARILAA. DANDAA HULGAICH FEODALUUD DEER SUUJ BAIGAA BOLOHOOR ENE ASUUDAL URAGSHAA YAVAHGUI BAINA. JIRIIN HUDULMURCHIN ARDIIN TULUULUL ENE TURD BAIHGUI TUL TED L BAINGA DEERELHUULJ IRLEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зөв 2017-12-20 66.181.170.50

Тогтмол орлогогүй малчдаасаа татвар авах угаасаа дэмий. Тэгвэл хотын бидний цалин махаа авч чадахгүйд хүрнэ. МОНГОЛ ЯЛНААЧУУДАА

Avatar

Зочин 2017-12-20 202.9.40.25

7 төрлийн татварын эх баригч ерөнхий сайд агсан Ж.Эрдэнэбатын үл хөдлөх хөрөнгө ХАА-н чиглэлийн сангийн сайд агсан Чойжилсүрэнгийн ХУРД барилгын компаны борлуулалтын орлогоос татвар аваач МАН дэндүү ард түмний дундаж хэсэгийг дээрэлхэж байна 2020 2021 онтой уулзах цөг ирнэ Хүрэлбаатар чи мөнхийн эрх мэдэлтэй байхгүй чиний уул уурхайн лиценкийн хулгай чинь шүүгдэх цаг ирнэ дээ гэрч ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболд нар байгаа шүү.

Avatar

Төрийн албан хаагч 2017-12-20 202.179.6.142

Битгий жүжгэл хүрэлбаатраа энэ хэдэн малийг багасгахгүй бол уул уурхайгаас илүү байгал дууслаа чи нөхөж чадхуу

Avatar

Зочин 2017-12-20 202.131.238.98

тэгвэл [Хориотой Үг] минь ямар ч татвар нэмэхгүй гэж амлаа биз дээ МАН.

Avatar

Зочин 2017-12-20 103.9.90.98

мал сайд малаараа л дуусна

Avatar

zz 2017-12-20 202.21.96.93

yah gej yarilclaga avdag yum de, zahialga uu … ene odoo yarisan unemsheed jaal samarnaa

Avatar

Зочин 2017-12-20 183.81.169.78

Засгийн газар зардлаа багасгах хэрэгтэй шүү дээ. Татвар нэмэхгүй гэж МАН сонгуульд ялсан. Одоо нэмж байна. Орлогын албан татварыг нэмэх асуудлыг ОУВсан санаачлаагүй МАН санаачилж нэмчихээд ОУВСангийн шийдвэрээр нэмсэн гэх юм. Ард түмнийг тэнэг гэж басамжлаад байна. Хэрэв тийм юм бол ядаж хугацааг нь хойшлуулах хэрэгтэй шүү дээ. Нэг их мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй. Хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөсөнийхөө төлөө авсан мөнгөө татвар нэрээр дэд сайдуудын цалин болгохыг зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2017-12-20 103.229.123.142

За зайлсан байгаарай. Малчид гэж тусгай каст юм уу хаашаа юм. Бас бага цалин орлоготой байх тусам татвар хөнгөлнө ч гэх шиг, ядуу байвал сайн гэж үзээд байна аа даа ухнууд чинь

Avatar

Зочин 2017-12-20 202.131.243.162

Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухна хүрэлсүх өөрийн эзэн болох Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуугийн улсаас луйвардаж авсан махимпексийг дэмжих үүрэг өгсөн шиг явна. Үнэндээ ичих нүүр гэж алга аа. Монголд зарагдаж байгаа мах, хиам, талхны үнийг байнга нэмж байдаг газар бол махимпекс шүү дээ… Энэ 2 [Хориотой Үг] Монголын төрөөр тоглож, Монгол улсыг тогтворгүй, төр засгийг дампууруулж дууслаа. Монгол улсад төр засаг гэж огт байхгүй болжээ. Муу [Хориотой Үг] 2 мал минь та хоёрыг тэнгэр ниргэж, [Хориотой Үг] аваасай билээ. Монголын ард түмнийг, Монголын төрийг доромжилж, нулимахад хэмжээ, хязгаар гэж бас бий шүү!!!

Avatar

зочин 2017-12-20 150.129.142.7

хищигендер суманд 3000 н малтай нехер байна хавь ойрийхоо бага малтай айлуудйг дээрэлхэж байнаш дээ

Avatar

ard 2017-12-20 103.14.38.130

yadag muu har feodal be?

Avatar

Зочин 2017-12-20 43.228.131.110

Нударган феодалын хөрөнгийг хураах тал дээр өндөр их туршлагатай МАН ын удирдлагад хэл.

Avatar

Зочин 2017-12-20 27.123.212.140

ene p***a malchidad xair zarlaj sn xun bolj baigaa yum uu,

Avatar

зочин 2017-12-20 202.179.25.76

Татвар төллөгчдын мөнгөөр эргэн төлөгдөх гадаадын зээл, тусламжийн мөнгөний хүүг хувьдаа авч байсан арилжааны банкуудаас авсан хүүг тооцож буцаан авч, хариуцлага тооцож чадах уу. Гэмт хэрэг бишүү.

Avatar

Зочин 2017-12-20 202.55.183.108

Татвар нэмэхгүй гэдэг амлалтаас 360 хэм ухарсан. Малын хөлийн татвар авахгүй гэдэг бол харалган бодлого. ЦӨЛЖИЛТИЙГ ТҮРГЭСГЭЖ БАЙГАА БОДЛОГО. МАН худалчийн туйл болсон. Одоо хаалгаа түгжиж багаад хэсэг нөхөд нийлж хууль бус томилгоо хийдэг боллоо.

Avatar

ch.surenjav 2017-12-20 59.153.112.68

undsen huulia zurchihuu bolioch bugd l adil tegsh erhtei busdiinh tatvariig nemeed malchdaas avahgui gedeg chini yu gesen ug yum be MAN ii maluudaa

Avatar

АМАЛСАНДАА БАЙ. 2017-12-20 103.26.195.182

Татвар авахгүй гэж амалчихаад малчдаас татвар авч болохгүй. Өнөөдөр малчдаас татвар авах нь зөв гэж байгаа этгээд маргааш хэрэв татвар тогтоовол харав уу тамин ээ МАН АМАЛСАНАА БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЭД Л ХАР ПИАР ХИЙНЭ ШҮҮ.

Avatar

Нямаа 2017-12-20 202.21.106.147

Малын хөлийн татвар авах хэрэгтэй.

Avatar

иргэн 2017-12-20 103.57.95.156

МАН малчдаас татвар авахгүй нь мэдээж,татвар авах хууль эрх зүйн үндэс ч байхгүй,энэ нам харин гишүүдээсээ бол татвараа авах нь мэдээж,ер нь МАН малчдаас татвар авахгүй гэдэг нь үндсэндээ утгагүй үг яриа,харин төр бол малчдаас татвар авч болно,ер нь удахгүй татвар авах эрхийн акт ч гарах биз,малын хөлийн татварыг зөвхөн нэр нүүр олох санал авах санааны үүднээс байхгүй болгосон нь их олон сөрөг үр дагаваруудыг буй болгосон,малчид ч өөрсдөө малын хөлийн татвартай больёо гэж хүсэлт гаргаж байгаа шүү?

Avatar

Зочин 2017-12-20 49.0.149.66

malchiod tatvar tuluhgui turiin alban haagchid t5salinga nemuulne buh turliin hungulult edelne hiviin tegeed ene malnuudig tejeegchid uu goridov oo bugd amijirgaani dood tuvshinguur daatgal tatavraa tuluud tusuv chini soh dutna undsen huulid yalkgavarlahgui gej zaasan gedeg bh aa doromjluulj daramtluulj hanalaa

Avatar

Сумын овгор 2017-12-20 103.57.94.110

Малчдаас биш малаас нь, ялангуяа ямаа, адуунаас өндөр татвар авах хэрэгтэй?! Мөн билчээрийн даац хэтэрсэн тул олон малтай иргэдээс өндөр татвар ав?! Цөөхөн, үр ашигтай мал үржүүлэх хөшүүрэг болгон татвараар зохицуулах хэрэгтэй?!?!?!

Avatar

Зочин 2017-12-20 150.129.142.146

Монголын 70 сая малны 30 сая орчим нь баячуулын мал. Тэд сарын 400-500 мянгыг өгөөд туслах малчид авчихдаг. Тэд нар нь ирээдүйд тэтгэвэрт гарахгүй. Нийгмийн даатгал төлдөггүй бүлэгт хамаарагдана. Нэг байнга улс төрждөг гишүүний мал гэхэд л 27000 хүрсэн байна.

Avatar

МАН 2017-12-20 202.70.40.219

Малчин Ардын Нам билээ

Avatar

Зочин 2017-12-20 103.9.90.53

Шинэ Засгийн газар олон ажил амжуулж байна. Цаашдаа ч хийхээр зүтгэж байна. Хугацаа бага байна. Улам яаравчлан олон ажил амжуулах хэрэгтэй. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг босгож ирнэ гэсэн хүлээлт байгаа шүү

Avatar

хуульч 2017-12-20 202.9.43.198

та нарыг 2020 оны сонгуульд малчид дэмжинэ гэж бодсон бол горьдсоны чинь хохь ??? МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИА БИТГИЙ ЗӨРЧ / Тэр хуульд чинь 16, 18-р зүйлд иргэний тэгш эрхтэй,
хуулиар тогтооосон татварыг иргэн бүр төлөх үүрэгтэйг заасаар байтал малчдыг ашиг орлого олдоггүй,аж ахуй эрхэлдэггүй,ямарч бүтээгдэхүүн худалдадгүй гэж доромжилхоо боль 1000,10000 гах мэт малчид гуйлагчин гэж хэн хэлээд байгаа юм бэ???

Avatar

зочин 2017-12-20 59.153.84.210

Малчид бол махнаас гадна арьс шир ноос ноолуур гээд зөндөө л орлоготой шүү дээ

Avatar

Зочин 2017-12-20 202.131.242.254

Шулуухан, цэгцтэй зөв хариулсан байна. Хөдөө орон нутгийг эзэнтэй байлгах, хот руу нүүх их нүүдлийг багасгах, төвлөрлийг сааруулах төрийн бодлогын нэг хэсэг болсон хөдөө орон нутагт татварыг бага байлгах бодлого бол зөв зүйтэй бодлого.

Avatar

bitcoin 2017-12-20 202.9.47.177

ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.
Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно.
http://btcclicks.com/?r=95b2c5b7

Avatar

баярсайхан 2017-12-20 27.123.214.2

ene chin teneg gar baisiin baina Tamhinii tatvariig irged tuldug zardag company ni bish … 8% iluu haragdaad tatvar avch baigaa yumuu olsnoosoo ijil huvi tuluh estoi …. usnii uher

Avatar

Тэгээд 2017-12-20 202.70.40.219

Хууцаад байлгүй тамхиа хаяач, тэртэй тэргүй УБ агаар тамхи татаж байгаатай адил

Avatar

Зочин 2017-12-20 203.91.112.146

uls turiin zorilgoor orkuudaas tatvar avakhgui baigaa shuudee MAN daraagiuin songuuliar man 1khuvitai baival ikhyum shuu muu pizdanuud mini
Orkuudaas tatvar avakhgui nbol AANegjuud bas 18 onii 1sariin negnees tatvar niigmiin daatgal tulukhgui bvaikh khudulguun urnuultsgeee

Avatar

Зочин 2017-12-20 203.91.118.254

7 сарын нэгний хэрэг 5 хүн буудуулсан

Avatar

Зочин 2017-12-20 202.179.6.142

Увсынхнийг мөнгөөр хуурагч энэ нөхөр их л хөрөнгжсөн хүндээ малчидаас салвал эд нар хөлгүй болох гээд байна лдаа

Avatar

МАН-гар сангийн сайд 2017-12-20 203.91.119.163

Зуд турхан болсон үед бид засгаас юм явуулах ямар хэрэг байна? Онцгой байдлын яамныхад нөөцөнд гэж юм худалдан авах эх үүсвэр тэгээд хаанаас гарах вэ? М А Л сайдаа….

Avatar

Батаа 2017-12-20 203.91.115.44

Танай нам татвар нэмэхгүй гэж амалсан. 1.1- ээс татвар төлөгчдөд олон татвар нэмэгдэнэ. Танай нам ард түмний хөрөнгөнөөс төрийн албан хаагчдад олон тэрбум төгрөг тараасан. Муухай.

Avatar

зочин 2017-12-20 202.179.25.76

1.5 саяаас дээш цалинтай 8 хувийнханы татвар нэмэгдэнэ нээд байна малаа. Битгий мушгаад бай.

Avatar

Зочин 2017-12-20 203.91.118.254

солиотэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Түүхийн нүгэлт үйлдлүүдийг тээгч хар хүчин 2017-12-20 202.9.41.25

МАН өнгөрсөн 96 жилийн түүхийг шүүн үзэх цаг болсон. 1922 оны Бодоо Чагдаржав Жа ламын хэлмэгдүүлэлт, 1928 оны хамжлага ард сүм хийдийн хөрөнгө хураалтын дээрэм, 1932 оны гэм зэмгүй лам нарын эсрэг төрийн цэргийг дайчлан хүйсээр тэмтэрсэн геноцид, 1937 оны ард түмэн рүүгээ б** шагайн 30 мянга гаруй иргэдээ хүйс тэмтэрсэн ялт гэмт үйлдэл яргалал, 1959 оны ард малчидын хөрөнгө хураасан дээрмийн гэмт хэрэг 2008 оны үзэл бодлоо илэрхийлсэн 5 хүнийг төрийн машинаар хороосон гэмт хэрэг 2016-2017 оны татварын дээрэм зэргийг шүүх цаг болсон МАН-н өмч хөрөнгийг хурааж улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулах түүхийн уг сурвалжийг үндэслэн шийдвэрлэх цаг болсон. 100 жилийн ой болохоос өмнө энэ намын монголын ард түмэнд учруулсан яргалал бүрийг шүүх цаг болсон. Хар нүгэлт намын нэрээр улс төрөөр албан тушаалтай болсон болгоныг улс төрөөс зайлуулах түтгэлцүүлэх цаг болсон. 2020 онд та нар УИХ-д нэр дэвшээд ялалт байгуулахын харна ард түмнээ удаан дээрэлхэж чадахгүй 2016 оны ардчилсан намаас илүү ялагдал хүлээнэ 2 жилийн хугацаанд татвар нэрээр дээрэмдүүлсэн хүмүүс мартахгүй. Архи амсдаг, тамхи татдаг Приус машин унадаг хадгаламжтай иргэд 1,5 саяас дээшээ цалин авдаг тэтгэвэрийн нас нэмүүлсэн, НДШ -н илүү татвар төлөх хүн бүр сонгуулын насны гэр бүлийн хамт та нарын эсрэг зогсоно. Хөдөлмөрлөж олсон иргэн бүрийн хөлс цусаар олдсон орлогод халдсан үйлийн үйл үр дагаварыг их үнээр МАН төлөх болно. Хүрэлбаатар өөрөө хөдөөнөөс сонгогдоно малчид намайг сонгоно гэж горьдож байвал бүтэхгүй

Avatar

Солиороод бай... П Я З 2017-12-20 203.91.119.163

ооооо…х, солиороод бай п я з… Тэгвэл хотын бид бас татвар төлөхгүй

Avatar

Зочин 2017-12-20 202.21.99.2

Халамж, тусламж авах болохоор малчид хамгийн түрүүнд… гэтэл бид нарын татварыг одоо бүүр нэмж байгаа биз дээ.

Avatar

зочин 2017-12-20 202.179.25.76

1.5 саяаас дээш цалинтай хүмүүсийн татвар нэмэгдэнэ гээд байна. Тэр нийт ажиллагсадын 8 хувь байна.

Avatar

Зочин 2017-12-20 203.91.118.254

МАН д албан тушаалд очиж үзээгүй хүн байхгүй болжээ бүгд үзсэн бүр 5 удаа сайд тэгээд юу гийгүүлэв дээ эд нараас юм гарах уу бүтэхгүй мөрөөдөл энэ нам дараагийн сонгуулиар арчигдана

Avatar

ИРГЭН 2017-12-20 202.21.116.2

ЯДАЖ ӨМХИЙ ЯЛГАДАСАА ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИЧИХГҮЙ ЯАВДАА МУУ ГӨЛӨГНҮҮД ЮМ ДАА

Avatar

Зочин 2017-12-20 66.181.160.4

1000 малчид ч уг нь баян л даа. АН намд санал өгдөггүй болохоор нь татвар авахгүй гээд байгаа болтой

Avatar

Зочин 2017-12-20 203.91.118.254

намын дарга сайд пологтов доо цаг богино байна даа ард түмэн босохгүй бол бид сүйрлээ татвар он гараад нэмэгдэнэ улам л хэцүү болно доо эд нарыг хийхийг хараад турж үхэхнээ

Avatar

Зочин 2017-12-20 203.91.118.254

үхэр сайдтай болжээ олон улсын валютын сан бидэнд юуч авч ирэхгүй энэ загийн газар хүүхэлдэй болсныг мэдэхү худлаа хуцаад байсан хулхисүх ажлаа хийгээчээ хананд зураг ч үгүй үлдхээ мэдэж байна уу

Avatar

ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ 2017-12-20 202.72.245.194

НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИД ТОЛГОЙ ДЭЭР БАЙГАА ЦАГТ ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

Зочин 2017-12-20 103.229.176.130

avaacheeee, bid nar tgddd tatvaraa nemuuled, malchid alaaaaa delgeed hevtej bhuuu? khurelbaataraa jaahn bodoltoi yariarai

Avatar

Зочин 2017-12-20 202.70.33.62

2018 онд тэтгэврийн доод хэмжээ 300000 болгоно гэсэн амлалт чинь хэвээрээ биз дээ

Avatar

Иргэн 2017-12-20 66.181.187.88

Явуулж байгаа бодлого болгон чинь буруу байга. 1000 Малтай хүнээс авах л ёстой. Тэд бэлчээргүй болоход бусад мал цөөтэй иргэддээ ихээхэн дарамт болж байгаа. Яг чам шиг. чи монгол төрд дарамт болж байгаа.

Avatar

ЗОЧИН 2017-12-20 202.21.116.2

70 ТЭР БУМ ТӨГРӨГ ДЭМИЙН ТАРААЖ БАЙХААР 70 ЦЭЦЭРЛЭГ ЭСВЭЛ 5 САЙХАЙН ҮЙЛДВЭР БАЙРИАД 50 000 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЧИХГҮЙ ЯАВДАА. ДААНЧ ЭХ ОРНООС УРАВСАН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЮМДАА. ГУТАЖ БАЙНА БИ ЭНЭ ТӨРД ГУТАЖ БАЙНА.

Avatar

Булган аймгийн Баяннуур сумын малчин Эрдэнээ 2017-12-20 103.57.94.106

Бас л нэг тэнэгтэл, Малаас татвар авч буцаагаад БЭЛЧЭЭР ХАМГААЛАХАД зарцуулах ёстой юм шүүдээ МАН ын мангаруудаа, Би гэхэд л 1000 аад малтай, бэлчээрээ төртөй хамтарч хамгаалмаар л байна,

Avatar

зочин 2017-12-20 202.21.117.6

Унгас Хүрэлбаатар унгас алдаа чи муу шинэ татвар бий болгохгүй гэж ямар амаараа хуцаж байнаа Хувийн малаа маллаж байгаа малчидаас татвар НДШ аваачээ /малчид гэж үнэн даварсан гарууд байнаа ямарч татвар шимтгэл төлөхгүй бүх юман дээрээ хөнгөлөлт эдэлнэ дан үнэгүй юм авна / ажил хийж байгаа хэдэн хүмүүсээл татвар НДШ-р сөхрүүллээ шүү МАНгаруудаа бид босох болно шүү тэр цагт та бүхэн бүх юм оройтсоныг ухаарах болно шүү

Avatar

Зочин 2017-12-20 64.62.197.47

1.5-аас дээш цалинтай хүмүүсийг шатлалтай цалин авч байгааг юу гэж ойлгох вэ. Хүн өндөр цалин авч болохгүй юу. Захирал менежер байгаагын төлөө Цалингынхаа дөрөдний нэгийг татварт өгөөд тэрийг нь засгийн газар төрийн алба малчидад тарааж байгаа нь ариун явдал ддааа. Энэ бол боловсролтой дундаж хэсгээ дарамталж өөр улсруу ажилуулхаар түлхэж байна гэж ойлгож байна.

Avatar

Зочин 2017-12-20 27.123.212.135

Малчид бол хүмүүс бусад нь бол бишүү тэ?

Avatar

малчин 2017-12-20 43.228.130.60

Миний хүү малаа малла сайн хүү байна. Иргэдээс татвар авч биднийгээ чөлөөлсөнд баярлалаа

Avatar

Зочин 2017-12-20 202.21.117.2

МАН юм уу ТӨР юм уу

Avatar

Зочин 2017-12-20 66.181.160.107

маЛЧИДААС татвар аваагүй нь зөв МАН ажиллаа зөв хийж байна АН ийн тэнгүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж