Ром хотын шинэ жилийн гацуурыг хогийн шүүртэй зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Ром хотын шинэ жилийн гацуурыг хогийн шүүртэй зүйрлэв

Ром хотын шинэ жилийн гацуурыг хогийн шүүртэй зүйрлэв

Италийн Ром хотын төв талбайд  сүндэрлүүлсэн шинэ жилийн гацуур мод хоёр долоо хоногийн дараа үхэж, өнгө зүсээ алджээ.  Шинэ жилийн баяр хөөрийг нь унтрааж орхисонд бухимдсан иргэд хотын удирдлагыг буруутгаж байгаа гэнэ.

Ром хотын нэгэн иргэн “Шившиг. Шинэ жилийн гацуур гэж хэлэхээс ч ичмээр юм” гэсэн бол өөр нэгэн оршин суугч  “Тэд ийм юмыг нийслэл хотын төвд яаж тавьж болдог байна аа. Яг л өд сөдийг нь зулгаасан тахиа шиг харагдаж байна” гэлцжээ.

Нийгмийн цахим сүлжээнд Ром хотын гацуур модны талаар бүр хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн бөгөөд зарим хүн  “Гацуур модны оршуулга хэзээ болох вэ?” хэмээн тохуурхсан байна.

Италийн орон нутгийн хэвлэл “Il Messaggero”-д бичсэнээр гацуур модыг  Итали, Австрийн хилийн ойролцоох ойгоос 700 км тээвэрлэх явцад  горим алдагдсанаас мод үхсэн ажээ.  Хогийн шүүр шиг харагдах гацуур мод шинэ жилийн сайхан уур амьсгалыг нь эвдэж орхисонд ундууцсан иргэд Ром хотын дарга Виржиниа Раггиг шүүмжилж байгаа гэнэ.

20 метр өндөр гацуурыг ойгоос тээвэрлэж авчрах зардалд хотын захиргаа 50,000 евро зарцуулсан боловч үүргээ гүйцэтгэж чадалгүй ромчуудыг баярлуулах биш харин баяр хөөрийг нь унтрааж орхижээ.

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж