Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарын хамгийн эхлээд зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор сайн, муу гэх мэтээр яригдаад буй асуудлын нэг нь замын хашлагын ажлыг сонирхов. Дөрвөөс таван хүн Портер маркийн машинаас бетон зуурмагийг хашлага хэвлэх машин руу цутгаснаар шууд л замын хашлага бэлэн, газар дээр нь хэвлээд явах юм билээ. Хамгийн гол нь бетон хашлагыг чийгшлийг нь алдагдуулахгүйгээр хатаах үүднээс гялгар цаасаар хучсан хучилтийг шөнөөр хуулах, хатаагүй байхад нь гишгэж, цөмлөх гээд чанар, стандартыг алдагдуулж буй бэрхшээл байгааг ч энэ үеэр гомдоллож байв. Үүнийг гэрчлэх аятай өөдөөс алхах залуу шинэхэн хэвлэсэн хатаж амжаагүй хашлаган дээр гишгэж орхив.
Замын хашлагыг цутгаж буй технологи нь улсын хэмжээнд анх удаа нэвтрүүлж буй цаг хугацаа хэмнэсэн ач тустай юм гэнэ. Зүгээр л ухаж суулгахгүйгээр газар дээр нь шууд бетон зуурмагаар тусгай машинаар өдөрт 500 метр замын хашлага хэвлээд явах хүчин чадалтай техник технолгийг ашиглаж буй нь сайшаалтай хэдий боловч цаашид цэвдэгшил ихтэй Дарь эхийн замд тохирох эсэхийг цаг хугацаа л харуулах биз. Буруу, зөвийг тунгаах гэсэн ч юм биш. Өнгөрсөн жилийн 100 айлын замын эвдрэлийг газрын онцлогоос шалтгаалсан гэх маягаар эзэн холбогдогчгүй болгоод орхидог шиг л болчихгүй бол яахав гэх оршин суугчид олон таарлаа.
Хашлага цутгаж байгаа хэсэг ажилчдаас цааш яваад хуучин хучилтыг хуулж, бутлан, эргүүлээд дэвсч буй хүчит техникийн дэргэд очлоо. Хуучин хучилт хуулахаас өмнө хуурай цемент дээгүүр нь асгаж, өнөөх техник нь тэр чигт нь хуулж орхих юм. Хуулснаа эргүүлээд өөрөө бутлан, тэр даруйд нь эргүүлээд дэвсэж, тэгшилж орхив. Энэхүү технологи нь ч бас шинээр нэвтрүүлж буй ажлын нэг гэнэ. Урьд нь хуучин хучилтыг хуулж, зөөж холдуулах, шинээр хайрга дэвсэх гээд хөрөнгө, хүч ихээхэн зарцуулдаг байсан бол энэ удаад дээрх технологийг нэвтрүүлснээр хэмнэлт хийх боломжтойгоос гадна чанарын хувьд “ок” юм байх. Энэ технологийг манайхаас бусад оронд зам засварын хамгийн шилдэг технологид тооцдог гэнэ.
Оршин суугчдын хувьд зам засварын ажилтай холбоотойгоор хамгийн хүндрэлтэй асуудал нь автомашины хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээврийн үйлчилгээ. Том оврын автобусууд Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас хойш хоёр километрээс цаашхи зайнаас зорчигчдоо суулган, Дамбадаржаа, Долоон буудлаар тойрон, 100 айлаар эргэж, тус тусын чиглэлд зорчих нь завтай, цагтай хүнд бол нэг ёсны аялал, ажил төрөлтэй нэгэнд нь хэцүүхэн байгаа аж. Нөгөөтэйгүүр автомашин хөлөглөгсөд Сэлбэ голыг хөндлөн гулд туучин, 100 айл, 32-ын тойргоор зам товчлох нь ихсэж, Сэлбий сэрээх бус, мөхөөж ч болох байдал тэнд үүсээд байгаа гэнэ. Энэ үеэр оршин суугчид хотын даргын орлогчид гомдол, саналаа хэлж, цаг алдахгүйгээр зам засварын ажлыг чанартай бөгөөд хурдан хийхийг сануулаад амжив. Тэд нэгэнт л улсын хөрөнгийг өчнөөнөөр нь үрэн байж хийж буй замыг чанартай байх үүднээс хаана ус зайлуулах хоолой гаргах, автобусны буудлыг онцлогоос хамааран байршлыг тогтоох гээд оршин суугчилтай харилцан санал солилцох хэрэгтэй гэж байлаа. Мөн хуучин долоон метр замыг ес болгож өргөсгөх ажил учир дутагдалтай, хэмжээндээ хүрэхгүй байгааг ч энэ үеэр холбогдох удирдлагуудад цухалзуулав. Ямартай ч Дар-Эхийн замыг тамын биш зам болгох гэж хичээж байгаад нь баярлах хэрэгтэй ч хэдэн жилийн настай чанартай зам байвал хэн хэндээ сайнсан. Чанаргүй, бүтэлгүйгээр дуу¬дуулж олон хүн бухимдуулж, дараа жил дахин засахгүйн тулд чанар чанар бас дахин чанарыг эрхэмлээсэй замчид маань. Ганц Дарь-эхийн зам ч биш нийслэлд баригдаж буй бүх замыг чанартай хийж гүйцэтгэвэл олон иргэд баярлах биз ээ.
"Ардын эрх" сонин

Lisa 2011-08-10 89.37.12.30
A wonderful job Super helpful ifnromtaoin
zochin 2011-08-10 94.217.104.255
dderhi zurag deer ajil hiij bui ganc hun harj bui yamar olon erchuud zogsoj bna
Зочин 2011-08-10 202.70.39.254
Neg n tend zam hiih gej zovj bhad ajilgui neg n end uzeg tsaas niiluulen muulj bichij suuh yum daa yagaad demjeed sain saihniig n olj harj boldoggui bn aa dandaa l har baraan bolgoj bichih yum
irgen 2011-08-10 67.165.121.0
АНУ-д бага хэмжээний замыг яг энэ маягаар хэвлэж хашлагаа хийж байгааг харсан Орц материалыг нь зөв хийвэл цаг хугацаа зардал хэмнэх сайн талтай
Зочин 2011-08-10 202.179.16.252
эр эм хөгшин залуу я***н хямд хөлслүүлнэ
99109377 99032836
asralt_byahoocom
Зочин 2011-08-10 202.179.16.252
99109377 99032836
CV явуулах хаяг asralt_byahoocom
Зочин 2011-08-10 202.70.40.6
bi lav ene buruu technology gej bodoj bna Uchir ni tsevdegtei gazar hulduj hagarah ni ih bolhoor lav tohirohgui udahgui hagaraad duusah blgui yer ni sudalgaa hiij ali taarch tohiroh argaar l barih yostoi l doo Tiimees yamar negen asuudal garval ene argiig songoson bguullaga l buuruutai ternees bish baigaliin uzegdel bish
Зочин 2011-08-10 182.160.6.242
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275
Зочин 2011-08-10 71.23.173.156
DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M DELL -ИЙН i3 ПРОЦЕССОР-ТОЙ НӨТБYYК 628 ДОЛЛАР W W W 1000ZAHIA C O M tyjregwgfsd

mongol 2011-08-10 124.158.69.227
minii medehiin 10 garan jiliin umnu koread baihdaa harj baisan yum bna chanartai hiivel bolohgui yum baihguil dee
www.terguun.net 2011-08-10 203.169.52.60
Та бvхэн дэлхийд нээлтээ хийж байгаа шинэ кинонуудыг цаг алдалгүй үзэхийг хүсвэл манай сайтаар нэг ороорой таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна