Татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэнэ гэв

Татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэнэ гэв

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснийг эсэргүүцэж, энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг дуулгав. Мөн аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдахыг санууллаа. Эдийн засгийн энэ хямралын үед олон аж ахуйн нэгж татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь жижиг дунд үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэж, татварын энэ нэмэгдлээс болж олон хүн ажлын байраа алдаж болзошгүйг дуулгасан.Энэ хууль хэрэгжсэнээр аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, өрийн дарамтыг нэмэгдүүлэх тул татварын энэ нэмэгдлээ Засгийн газар эргэн харахыг шаардаж байна гэв. Өөрөөр хэлбэл, татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэхийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд анхааруулж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж