Авлига авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Авлига авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг шалгаж байна

Авлига авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг шалгаж байна

Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Өргөсөн тангаргаа умартаж буруутай этгээдүүдээс авлига авсан цагдаа нь ахлах мөрдөгч Б, А, О, Б нар байсныг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаараа илрүүлжээ. Хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлснийг цагдаагийн эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал,

  • Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан нь,
  • Албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан нь,
  • Албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд найман нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан байжээ.

 Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж