“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” телевизийн олон ангит киноны Габриэлийн дүрээр монголчуудын сайн таних жүжигчин Эва Лонгория хөл хүнд болжээ. Өдгөө 42 настай жүжигчин бүсгүй анхны хүүхдээ тээж буй нь энэ юм. Тэрбээр дөрвөн сартай жирэмсэн бөгөөд ирэх хавар амаржих гэнэ.
“Эва Лонгория болон түүний нөхөр Хосе Антонио “Пепе” Бастон нар хүүтэй болохоор тэсэн ядан хүлээж байгаа” гэж жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Эва Лонгориягийн нөхөр Хосе Бастон 49 настай, Латин Америкийн хамгийн том медиа компани “Televisa”-гийн ерөнхийлөгч юм. Хосууд 2013 онд танилцсан бөгөөд 2015 оны арванхоёрдугаар сард Дубайд сүй тавьж, өнгөрсөн жилийн тавдугаар сард Мексикт хуримласан билээ.
Хосе Бастон өмнө нь Мексикийн жүжигчин, модель Наталия Эсперонтой гэрлэж байсан юм. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй ажээ.
С.ЦЭЛМЭГ