Модны мөчир дээр нохой урлажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Модны мөчир дээр нохой урлажээ

Модны мөчир дээр нохой урлажээ

Тайванийн бичил сийлбэрч Чэнь Фэншянь модны мөчир дээр амьд мэт харагдах жижиг хэмжээний гурван нохой урлажээ. Тэдний хамгийн жижиг нохойны хэмжээ нь ердөө нэг миллиметр бөгөөд толгойн хэсэг нь 0.1 миллиметр юм байна. Тиймээс сайн харахын тулд томруулдаг шил хэрэглэх шаардлагатай гэнэ. Чэнь Фэншянь нь 12 жилийн турш жил бүр Шинэ жилийн баярыг угтан 12 жилийн амьтдыг сийлж байгаа аж.      

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард нэг см диаметртэй дугуй зэсэн дээр хятад шатрын хөлгийг урлажээ. Чэнь Фэншянь нь бичил сийлбэрийн ажлыг 30 гаруй жил хийсэн бөгөөд Хятадын уламжлалт соёлыг уран бүтээлдээ тусгадгаараа онцлогтой.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж