Гишүүдийг хамгаалсан заалтыг хүчингүй болголоо

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Гишүүдийг хамгаалсан заалтыг хүчингүй болголоо

Гишүүдийг хамгаалсан заалтыг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Их суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-т заасан “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүдийн буруутай үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болголоо. Ингэснээр хүчингийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудал хөндөгдөхөөр болж магадгүй байдал үүслээ.

Д.Гантулга нь 25 настай Ч.Наранзаяаг хүчиндсэн гэх дуулианд нэр холбогдсон. Д.Гантулга нь Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр нэр сонгогдсон. Хэрэв түүний эргүүлэн татах асуудал УИХ-аар хэлэлцэгдэж, дэмжигдвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний оронд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл  улс төрийн хүрээнээс сонсогдох болсоор удаж байгаа юм. Ямар ч байсан  УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэх хуулийн заалтын ард гэмт хэргээс нуугддаг, гэм буруутгаа хайцаалдаг байдлыг Үндсэн хуулийн цэс ийнхүү хүчингүй болголоо.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж