УИХ, ЗГ-ын гишүүд дуут дохио ашиглахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

УИХ, ЗГ-ын гишүүд дуут дохио ашиглахыг хориглолоо

УИХ, ЗГ-ын гишүүд дуут дохио ашиглахыг хориглолоо

Тусгай дуут болон гэрлэн дохиог ашиглах журам шинэчлэгдсэн. Шинэ журмаар Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд машиндаа тусгай дуут болон гэрлэн дохио ашиглах эрхгүй болжээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан өмнөх журмаар зөвхөн орон нутагт ажиллахдаа тусгай дуут болон гэрлэн дохиог ашиглах зөвшөөрөлтэй байсан юм. Гэтэл бодит байдал дээр УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний жолооч нар журам зөрчин дуут дохиогоо хангинуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг  тохиолдол их байв. Тиймээс хяналтгүй, замбараагүй болсон тусгай дуут болон гэрлэн дохионы хэрэглээг цэгцэлж, зөвшөөрөл олгох журмыг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр шинэчилжээ.   

Замын цагдаагийн албанаас УИХ, Засгийн газрын авто баазуудад албан бичиг хүргүүлжээ. Албан бичигтээ УИХ, Засгийн газрын гишүүдийн машинд тусгай дуут болон гэрлэн дохиог шинэ журмаар ашиглахааргүй болсныг сануулж, машинуудынхаа дуут дохиог яаралтай авахыг үүрэг болгожээ. Замын цагдаагийн албанаас анхааруулсаар байхад дуут болон гэрлэн дохиогоо аваагүй бол машиных дохиог албадан хурааж, торгох аж


Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл

 

  • Хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд – ХӨХ

  • Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – ХӨХУЛААН

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл – УЛААН

  • Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – НОГООН

  • Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд – ШАР

Дуут болон гэрлэн дохио тавих зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газраас олгоно. Гэхдээ “MNS 4979:2016” Монгол Улсын стандартад заасан гэрлэн дохиог ашиглах ёстой аж. Өөрөөр хэлбэл, машиныхаа үндсэн өнгөнөөс ялгарах гэрлэн дохиог суурилуулах шаардлагатай юм.  Гол нь дуут болон гэрлэн дохиотой машинууд замын хөдөлгөөний дүрэм зөрчих эрхгүй

    ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН                ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ   /ХЗДХ/-ийн сайдын баталсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж