Facebook болон Microsoft хакеруудын эсрэг арга хэмжээ авна гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Facebook болон Microsoft хакеруудын эсрэг арга хэмжээ авна гэв

Facebook болон  Microsoft хакеруудын эсрэг арга хэмжээ авна гэв

Facebook болон  ‘Microsoft’ групп дэлхий даяар цахим халдлага үйлдэж буй Хойд Солонгосын хакеруудын эсрэг дорвитой арга хэмжээ авахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт  дээрх хоёр групп өөр хэд хэдэн мэргэжилтнүүдтэй хамтран  хакеруудын халдлагаас сэргийлэхэд хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан тухай АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.

‘ZINC’  буюу  ‘Lazarus’ нэрээр зард гарсан хакерын бүлэглэл тавдугаар сард  ‘Windows’ үйлдлийн систем бүхий компьютеруудын файлыг барьцаалж,  нэг дор эмнэлэг, банк, бизнесийн компаниудын  олон компьютерийг хамарсан “WannaCry” халдлагыг үйлдсэн.

АНУ-ын засгийн газар WannaCry цахим халдлагын ард Хойд Солонгосын засгийн газар байгаа хэмээн буруутгасны дараа Facebook болон  Microsoft ийм мэдэгдэл гаргасан юм.

АНУ-ын аюулгүй байдлын зөвлөх Том Боссерт “цахим халдлагатай холбоотой хэргийг сайтар нягталж, мөрдөн шалгасны дүнд бид энэ хэргийн ард Пхеньяны эрх баригчид байгааг тогтоосон” гэсэн юм.

Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг орнууд ч мөн WannaCry халдлагын ард Пхеньяны эрх баригчид байгаа хэмээн сэжиглэж байгаа юм. ‘Microsoft’  хэрэглэгчдийн вирустсэн компьютерийг “цэвэрлэж”, “Lazarus”-ын хакеруудын цахим халдлага хийхдээ ашигласан хэрэглэгчийн хаягийг устгаснаас гадна халдлагад өртсөн компьютерт  дахин вирус нэвтрэхгүй байх хамгаалалтын “дархлаа” суулгахын тулд хамгаалалтын системийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

‘Facebook’ групп хакеруудын ашигласан profiles-ийг устгажээ. Хакерууд онилсон хэрэглэгчийн компьютерт нэвтрэхийн тулд хуурамч хаяг нээн тэдний ойрын хүрээллийн хүмүүстэй холбогддог байна. ‘Facebook’ мөн сэжигтэй хуурамч хаяг санамсаргүй бүртгэж авсан хэрэглэгчидтэй холбоо тогтоон анхааруулга гаргажээ.

‘WannaCry’ вирус хэрэглэгчийн компьютерт нэвтэрсний дараа компьютерийг цоожилж, хэрэглэгчээс барьцаа мөнгө нэхдэг байна. Хэрэв шаардсан барьцаа мөнгийг төлөхгүй бол компьютер дэх бүх мэдээллийг устгадаг  ажээ. Тавдугаар сард болсон цахим халдлагад дэлхийн 150 гаруй орон өртсөн юм.

Эх сурвалж :CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж