Хойд Солонгос хоёр албан тушаалтнаа цаазалсан бололтой

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хоёр албан тушаалтнаа цаазалсан бололтой

Хойд Солонгос хоёр албан тушаалтнаа цаазалсан бололтой

Хойд Солонгосын Хампюнг мужийн Пунгери дэх цөмийн туршилтад зориулсан газар доорх байгууламжийг барих ажлыг удирдаж явуулсан хүмүүсийг цаазалсан байж болзошгүй гэж Японы өдөр тутмын “Асахи” сонин мэдээллээ.

Пунгери дэх цөмийн туршилтын хонгил, Дончанри пуужин хөөргөх станц гээд цэргийн байгууламжуудын барилгын ажлыг хариуцаж ажилласан товчооны даргыг ажлын хариуцлага алдсан гэж цаазалсан бололтой. Тодруулбал, Хойд Солонгосын дэглэм зургаа дахь удаагийн цөмийн туршилтыг өнгөрсөн хавар явуулахаар төлөвлөж байсан ч хонгилын бүтээн байгуулалтын ажил удааширсан тул есдүгээр сард хүртэл хойшлуулсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Мөн Хойд Солонгосын Улс төрийн товчооны дарга асан Хван Бён Сёог цаазалсан байж болзошгүй гэнэ. Саяхан албан тушаалаасаа буусан Хван нь 2013 оноос хойш цаазлагдсан хамгийн өндөр албан тушаалтан ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж