Хятадын Хэбэй мужийн Шахэ хот нь эрт үеэс эдүгээ хүртэл “Шилэн” хот хэмээн нэрлэгдэж иржээ. Тэгвэл тус хотынхон шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр шилний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарч, хөдөлгөгч хүчээ болгосон байна. Энэ хүрээнд хотынхоо Шилэн технологийн судалгааны хүрээлэнгийн технологид түшиглэн нано шил, нарны эрчим хүчний нимгэн шил гэх мэт 50 гаруй дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг амжилттай судалсан аж.
Одоогийн байдлаар Шахэ хотод анхан шатны шил үйлдвэрлэх аж ахуйн нэгж 176-аас 12 болж буурч, шил дахин боловсруулах найман парк байгуулагдсан байна. Түүнчлэн ийм төрлийн үйлдвэр 600 гаруй болж, бүтээгдэхүүний нэр төрөл нь аль хэдийн 1000 давсан гэнэ.
Эх сурвалж: CCTV