Ньюс хөтөч: Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.20-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 20

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

өр барагдуулахад сайн өдөр

Буд гараг. Билгийн тооллын 2, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

энэ өдөр монголын түүхэнд

1924.12.20 Аж ахуйн яам байгуулагдав.

2013.12.20 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ УУЛЗАЛТ НЭМҮТ-ийн 2 давхарт болно. 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • ХИДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ "Бишрэлт" зочид буудлын "Рояал" хурлын танхимд болно. Лавлах утас: 80050100.

10.00

  • ОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2017" сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн хичээлийн төв байрны эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ‘Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай’ сэдэв эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна.
  • Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор олон улсын байгууллагаас малчдын дунд хамтран хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг ОБЕГ-аас зохион байгуулна. Шадар сайд О.Энхтүвшин, Мерси Кор суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон бусад албаны хүмүүс оролцоно.
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Хөх монгол" бүлгэмээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна "Хөх Монгол", "Хамаг Монгол", "Даяар Монгол" бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • нИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 108 ТООТОД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ЦЕГ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.

15.00

  • Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Хөгжмийн ертөнц" төслийн нээлт Баянзүрх дүүргийн 127-р сургуулийн байранд болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

10.00

  • “Олон Улсын импортын бараа бүтээгдэхүүний экспо-2018”-д оролцогчдыг бүртгэх хугацаа өнөөдөр дуусна. Экспог БНХАУ-ын Худалдааны яам, Тянжин хотын Ардын Засгийн Газар, Тянжин хотын Худалдааг Дэмжих Хороо, Тянжин хотын Дэлхийн худалдааны төв хороо хамтран 2018 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдөр зохион байгуулна. Бүртгэл 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 312371, 94147978, 99077781.

13.00

  • Хувийн амьдрал, хэв маягт тохирсон хувцаслалтын хэв маягийг тодорхойлох, хувийн амьдрал, хэв маягт тохирсон хувцаслалтын хэв маягийг тодорхойлох, өнгөний сэтгэлзүй, давуу талаа тодотгох, сул талаа далдлах гэх мэт зөвхөн тантай ярилцах "Бүсгүйчүүдийн яриа" ганцаарчилсан уулзалт Oyuwore зохион байгуулна. Утас: 96677769.

19.00

  • АЦУУРХАН" ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ  Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд болно. Зохион байгуулагч  BRB EVENT. Дэмжигч байгууллага: Marshall Inc, March Nine Media

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж