“Keeping up with the Kardashians” реалити шоуны од, охид залуусын сайн танил Кайли Женнер /Kylie Jenner/ өнгөрсөн жил найз залуу болох реппер Тига/ Tyga/ -аас салж багагүй шуугиан тарьсан. Кайли, Тигагаас салсны дараа реппер Трэвис Скоттой /Travis scott/ болзож эхэлсэн юм. Хосууд үерхээд дөрвөн сар болж байхдаа Кайли жирэмсэн болжээ. Одоо Кайли зургаан сартай жирэмсэн, ирэх онд төрөх гэнэ. Кайли Женнер өдгөө 20 настай ч тэрбум долларын үнэ хүрэх өөрийн нэрийн гоо сайхны /Kylie Cosmetics/ брэндийн эзэн юм.
Кайле Женнер хаана нуугдав
"ELLE" сэтгүүлд жирэмсэн болохоосоо хэдэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа "Би хүүхэдтэй болвол хайртай хүмүүстэйгээ цуг чимээгүй газар очиж амьдрахыг хүсдэг. Энэ бүх чимээ шуугиан, хэл амнаас холдож, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг мөрөөддөг" гэж байжээ.
Тэрбээр жирэмсэн болсноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байна. Тэр бүү хэл өөрийн гэр бүлийн “Keeping up with the Каrdashians” шоуны арван жилийн ойд зориулан гаргасан дугаарын зураг авалтад хүртэл оролцоогүй байна. Тиймээс түүний фенүүд нь Кайли Женнер хаана байна вэ гэх асуултыг тавихад хүрээд байгаа аж. Тэрбээр энэ бүх хугацаанд өөрийн гоо сайхны брэндийг улам өргөжүүлсэн ч, өөрөө харин олны нүднээс нуугдсан хэвээр.
Харин түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр Кайлид ээж болох нь сэтгэл догдлуулам сайхан байгаа гэнэ. ‘Бусдын хэл ам, сенсацид өртөхгүйгээр олны анхаарлаас хол байх нь илүү их таалагдаж байгаа. Кайли одоогоор илүү хувийн амьдрал, өөрийн эрүүл мэнддээ анхаарч байгаа’ гэж ойрынх нь эх сурвалж ярьжээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Кайли Женнер хүүхдээ төрүүлэх хүртэл олноос нуугдмал байна” гэжээ. Тэрбээр сүүлийн үед өөрийн инстаграм хуудаснаа зураг оруулах нь цөөрсөн бөгөөд үүнийг хэдий тэр нууцлаг байхыг хүсэж байгаа ч, тэр багагүй таргалсан байж магадгүй гэж фенүүд нь таамаглаж байна.
Кайли Женнер өөр шигээ, өхөөрдөм охинтой болно
Түүний хувьд өөрийн биеэр гадуур явж худалдан авалт хийгээгүй ч охиндоо зориулж гоёмсог бяцхан хэрэгсэл худалдан авсаар байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр ‘Тэр хүүхдэд зориулсан эд зүйлсийг маш ихээр сонирхдог. Жишээ нь, хөөрхөн хувцас, тэрэг гэх мэт. Охиныхоо өрөөг ягаан өнгөтэй тавилга, эд хэрэгслээр чимээд эхэлсэн” гэжээ.
Кайли Женнер, Трэвис Скоттоос салсан уу?
Кайлигийн фенүүд нь түүнийг хүүхдийнхээ эцгээс салсан гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ Трэвис Скотт АНУ-ыг бүхэлд нь тойрсон аялан тоглолтоо хийгээд тун завгүй байгаа гэв.
“Трэвис Скотт хүүхдээ төрөхөд бэлтгэх бүхий л зүйлсэд туслахыг хүсдэг. Гэсэн хэдий ч түүнд дуусгаагүй үлдсэн цөөн хэдэн аялан тоглолтууд үлдсэн. Аялан тоглолт дуусмагц бүх цагаа эхнэр хүүхдэдээ зориулна” гэж Трэвис Скоттийн ойрын эх сурвалж мэдэгджээ. Тэд хүүхдээ харах мөчийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.
Э.Бурам
Эх сурвалж: People.com