АНУ-ын цэргийн академид элсэх хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийн академид элсэх хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

АНУ-ын цэргийн академид элсэх хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлдэг гадаад оюутныг АНУ-ын цэргийн академид хамруулах хөтөлбөрт Монгол Улс багтжээ. Энэ дагуу АНУ-ын цэргийн академи, Тэнгисийн цэргийн академи, мөн анх удаа Нисэх хүчний академид элсэн суралцах сонирхолтой залуусыг сонгон шалгаруулах бүртгэл эхэлсэн байна. Элсэгчид 2018 оны долдугаар сараас эхлэн суралцаж, 2022 онд төгсөх юм. 

Энэ талаарх мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.

Элсэлтийн сонгон шалгаруулалтад оролцогч нь 17-23 насны, ганц бие, хуулиар хүүхэд асран хамгаалах үүрэг хүлээгээгүй, эмэгтэй бол жирэмсэн биш байх шаардлагатай. 

АНУ-ын ахлах сургуулийн freshman буюу есдүгээр анги, түүнтэй дүйх эсвэл түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, АНУ-ын боловсролын ур чадварын SAT /Scholastic Aptitude Test/ болон ACT /American College Test/ шалгалт өгсөн байх, TOEFL-ын шалгалт өгсөн байх ёстой. Мөн бие бялдар чийрэгжилт болон эрүүл мэндийн шалгалтад хамрагдаж, үнэлгээ авна. Энэ нь академид элсэн орох чухал шалгуур болох ажээ. 

Элсэлтийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутан, залуус 2018 оны нэгдүгээр сарын 5-ны дотор шаардлагатай мэдээлэл, бичиг баримтын англи хэл дээрх хуулбарыг USDAOMONGOLIA@state.gov хаягаар илгээх юм. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 29-нд Батлан хамгаалахын атташе Монгол Улсаас зургаан элсэгчийг сонгон шалгаруулах ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас авна уу.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж