Улсын хэмжээнд 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ

Улсын хэмжээнд 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар  99 багц тендер зарлаж,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн  29,9 тэрбум  төгрөгийн өртөг бүхий тендер зохион байгуулжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зохион байгуулсан байна. Нийт 104 багц тендерийн 62 багц тендерт гэрээ байгуулж,   2,8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тендерт дотоодын давуу эрхийн зөрүүг тохиролцсон нийт есөн компани, үндэсний үйлдвэрлэгч 30 компани оролцсон гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас онцоллоо.

Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор нийт 4369 төсөл арга хэмжээний 2,9 их наяд төгрөгийн худалдан авалт хийгджээ. Төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 99,3 хувийг яам, агентлаг, орон нутаг, төрийн өмчит компаниуд өөрсдөө зохион байгуулсан байана. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж