Орост осолдсон Монголын тамирчин хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Орост осолдсон Монголын тамирчин хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

Орост осолдсон Монголын тамирчин хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ

Боксын спортоор хичээллэдэг Монголын өсвөрийн тамирчид Оросын нутаг дэвсгэрт осолдсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

РИА Новости агентлагийн мэдээлснээр хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус Улан-Үдээс Хиагт орох 70 км-ын замд жижиг оврын автомашинтай мөргөлдсөн гэж тус бүс нутгийн онцгой байдлын албанаас мэдэгдсэн байна. 

Дөнгөж сая Риа Новости-д ирсэн шинэ мэдээллээр тамирчдыг тээвэрлэж явсан автобусанд 15 хүн байсны 12 нь монгол хүүхдүүд байжээ. 

Автобусанд зорчиж явсан дөрвөн хүүхэд хөнгөн гэмтэл авч, жижиг оврын автомашинд байсан зорчигч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.  Буриадын соёл, спорт, залуучуудын бодлого хариуцсан хорооны дарга Булат Доржиев энэ тухай Риа Новостид мэдээлжээ. 

Одоогийн байдлаар хүүхдүүд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Буриадын Дотоод хэргийн яамны эх сурвалжийн мэдээллээр бол осолдсон автобус болон автомашины жолооч нар гэмтэл авсан ч эмчлүүлэхээс татгалзжээ.

Осолдсон хүүхдүүд ямар шугамаар, ямар тэмцээнд явж байсан, аль клуб, сургуульд харьяалагддаг зэрэг нь тодорхойгүй байна. Бид энэ талаар Биеийн тамир, спортын газар болон холбогдох эх сурвалжуудаас тодруулсан тодорхой мэдээлэл хараахан аваагүй байна. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын эмнэлгүүдэд осолдсон хүүхдүүд ирээгүй гэх мэдээлэл байна. 

А.АНИР

эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж