Харбин-Владивостокийн хооронд төмөр зам барихаар ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Харбин-Владивостокийн хооронд төмөр зам барихаар ярилцаж байна

Харбин-Владивостокийн хооронд төмөр зам барихаар ярилцаж байна

Хятадын Харбин, ОХУ-ын Владивосток хотуудын хооронд өндөр хурдны галт тэрэгний зам барих тухай хоёр орны хөрөнгө оруулагчид ярилцаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын өртөг 20 тэрбум ам.доллар байх болно хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хэллээ.

Владивосток хотноо “Хятадын хөрөнгө оруулалтын өдөр” хэмээх арга хэмжээ арванхоёрдугаар сарын 18-ны Даваа гаригт болсон бөгөөд энэ арга хэмжээний үеэр Юрий Трутнев сэтгүүлчдэд хэлсэн байна.

“Одоо яригдаж байгаа бүх төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Мод боловсруулахаас эхлээд ложистикийн мега төслүүд яригдаж байна. Харбин-Владивостокийн хооронд өндөр хурдны төмөр зам барих төслийг ид ярьж байна. 20 орчим тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл маш сонирхолтой” хэмээн Юрий Трутнев хэлжээ.

Энэ асуудлаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка Бээжин хотноо Хятадын China Railway Dongfang Group-ийн ерөнхийлөгч Цай Зэминтэй уулзсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж