“Титмийн төлөөх тоглоом”-ын сүүлийн цувралыг Якутад хийх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

“Титмийн төлөөх тоглоом”-ын сүүлийн цувралыг Якутад хийх санал тавьжээ

“Титмийн төлөөх тоглоом”-ын сүүлийн цувралыг Якутад хийх санал тавьжээ

ОХУ-ын Саха /Якут/ улсын үндэсний мэдээллийн “Саха” компани “титмийн төлөөх тоглоом” киноны продюсеруудад нэгэн өвөрмөц санал тавьжээ. Энэхүү цувралын сүүлийн ангийн зураг авалтыг Якутийн хахир өвлийн улиралд хийхийг санал болгожээ.

“Титмийн төлөөх тоглоом” цуврал кино нь Жорж Мартины “Мөс ба галын дуу” нэртэй романаас сэдэвлэн хийж байгаа фантазийн төрлийн кино. Үзэгчдийг байлдан дагуулсан энэ цуврал “Эмми”-гийн 38 шагналыг хүртсэн билээ. Киноны найм дахь буюу төгсгөлийн цуврал 2019 онд гарахаар товлогдсон. Өмнөх цувралуудад дүрсэлсэн хахир өвлийн зураг авалтуудыг Исландийн үндэсний Ватнайекюдль паркад хийсэн юм.

Харин “Саха” компани төгсгөлийн цувралын өвлийн зурал авалтыг Якутад хийх саналыг америкийн продюсеруудад тавьж, албан хүсэлтээ илгээжээ. Якут бол Оросын хамгийн хүйтэн газрын нэг. Өвлийн агаарын хэм хасах 50 хүрдэг. Зарим үед хасах 68 хүрдэг. “Жинхэнэ өвлийг Якутад харж болно” хэмээн албан бичигтээ бичжээ. Энэ оны наймдугаар сард гарсан долдугаар цувралыг 16.5 сая хүн үзжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж