ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил арванхоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн. Сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр явагдах юм.
Сонгуулийн кампанит эхэлснээр улс төрийн намууд өөрсдийн нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчид нэрээ зарлах учиртай. Бие даан нэр дэвшигчид холбогдох бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд 2018 оны нэгдүгээр сарын 7-ны дотор буюу 20 хоногт багтаан, харин улс төрийн намууд нэгдүгээр сарын 12 буюу 25 хоногт багтаан өгөх учиртай.
Үүний дараа нэр дэвшигчид өөрийг нь дэмжигч сонгогчдын нэрсийг цуглуулна. Бие даан нэр дэвшигч 300 мянган сонгогчийн нэр цуглуулна, ингэхдээ ОХУ-ын бүрэлдэхүүн засаг захиргааны нэг бүрээс 7500 сонгогчийн нэрс цуглуулна. Харин улс төрийн намууд 100 мянган нэр /засаг захиргааны нэгж тус бүрээс 2500/ цуглуулна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ