цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, говийн аймгуудын нутгаар 33-38 градус, Алтайн өвөр говь, тал хээрийн нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 21 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд нутгийн төв хэсгээр, 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр говь талын нутгаар халуун байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn