27 компанийн 204,890 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

27 компанийн 204,890 хувьцаа арилжжээ

27 компанийн 204,890 хувьцаа арилжжээ

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 204,890 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жинст Увс’ /JIV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Блюскай Секьюритис” ХК-ийн /BSKY/ ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 23,320 ширхэг үнэт цаас 2.2 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 102,496 ширхэг үнэт цаас 10.1 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,162.94 нэгж болж 1.42 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,456,589,386,479 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж