Уулын замд осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Уулын замд осол гарчээ

Уулын замд осол гарчээ

Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд өнөөдөр /2017.12.19/ 11:20 цагийн орчимд авто осол гарчээ. 

Уг авто ослын талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодруулахад” Өнөө өглөө 11:20 цагийн орчимд Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд жийп машин, приус маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй уг ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд жийп машины жолооч нь жирэмсэн эмэгтэй байсан” гэдгийг хэлсэн юм. 

Ойрын өдрүүдэд цас хялмаалж орсны улмаас авто зам халтиргаатай байгааг албаныхан сануулж байна. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж