Монгол Улсын тамирчин хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус осолд оржээ. Тэд Улан-Үдээс Хиагт орох 70 км-ын замд жижиг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, осолдсон гэж тус бүс нутгийн онцгой байдлын албанаас РИА новости агентлагт мэдээлжээ.
Урьдчилсан байдлаар, осолдсон тээврийн хэрэгслийн хоёр жолооч бэртсэн гэнэ. Тамирчдыг тээвэрлэж явсан автобусанд нийт 15 хүн явж байсны 12 нь Монгол хүүхдүүд байжээ.
А.АНИР
Эх сурвалж. РИА НОВОСТИ