Түрэгийн нэгдсэн арми байгуулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Түрэгийн нэгдсэн арми байгуулахаар төлөвлөжээ

Түрэгийн нэгдсэн арми байгуулахаар төлөвлөжээ

Турк, Азербайжан, Киргизстан болон Монгол улс хамтран “Түрэгийн нэгдсэн арми, Евразийн цэргийн хүч” нэртэй нэгдсэн арми байгуулах тухай Ираны араб хэл дээрх “al-Kawthr network” телевиз мэдээлжээ.

Дээрх орнууд  2013 онд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын Энхийг сахиулах хүчинтэй адил үүрэг гүйцэтгэх нэгдсэн арми байгуулах төлөвлөгөө гаргасан байна.

Төлөвлөгөөний хүрээнд эхний шатанд Турк, Азербайжан, Киргизстан, Монгол зэрэг  оролцоотой “Евразийн аюулаас хамгаалах хүч” –ийг байгуулах ажээ.

Туркийн зэвсэгт хүчний харьяа дотоодын цэргийн алба энэ ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох юм байна. “Евразийн аюулаас хамгаалах хүч” статустай нэгдсэн арми байгуулахад Монгол Улс  нэгдэхээс түдгэлзсэн шалтгаанаар энэ асуудал түр хойшлогдсон байна. Гэвч “Түрэгийн нэгдсэн арми” байгуулах төлөвлөгөө одоо дахин сөхөгдөж байгаа ажээ.

Хамтарсан хүч 2018 оноос үйл ажиллагаагаа эхлэх юм байна.  Нэгдсэн арми байгуулах зорилго нь бүс нутагт аюулгүй байдлыг хангах, нэгдсэн орнуудын дунд мэдээлэл, туршлага солилцох, цэрэг илгээх гэнэ.  Туркийн дотоодын цэрэг болон аюулаас хамгаалах хүч бусад орны зэвсэгт хүчинд сургалт явуулах ажээ.

эх сурвалж:mehrnews

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж