АНУ цахим халдлагад Хойд Солонгосыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

АНУ цахим халдлагад Хойд Солонгосыг буруутгав

АНУ цахим халдлагад Хойд Солонгосыг буруутгав

Өнгөрсөн тавдугаар сард гарсан дэлхийн олон орныг хамарсан цахим халдлагад Хойд Солонгос шууд хамааралтай гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ.

Дэлхийн 150 орны бизнесийн салбар, эмнэлэг, банк гээд 300 мянга гаруй компьютерт халдсан WannaCry malware буюу хортой програмын хохирол хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Харин энэ бүхний ард Хойд Солонгосын хакерууд бий гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дотоод аюулгүй байдлын зөвлөх Томас Бессерт Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрбээр Хойд Солонгосыг буруутгаж буй нь нотлох баримтад суурилсан мэдээлэл болохыг онцолсон байна.

Дээрх асуудлаар Цагаан ордон мягмар гаригт /орон нутгийн цагаар/ албан ёсны мэдээлэл хийнэ гэжээ.

Их Британийн засгийн газар мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард дээрх цахим халдлагад Хойд Солонгос “тодорхой хэмжээнд” хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн олон улсад Windows үйлдлийн системтэй компьютерууд халдлагад өртөж, бүх өгөгдөл нь түгжигдсэн юм. Компьютер дээрх мэдээллээ эргүүлэн авахын тулд биткоиноор төлбөр хийхийг шаардсан билээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж