Энрике Иглесиас ихэр хүүхдийн аав боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Энрике Иглесиас ихэр хүүхдийн аав боллоо

Энрике Иглесиас ихэр хүүхдийн аав боллоо

Дуучин Энрике Иглесиас, теннисчин Анна Курникова нар ихэр хүүхэдтэй болжээ. Спортын салбар дахь сайхан бүсгүйчүүдийн нэг Курникова өнгөрсөн бямба гаригт /2017.12.16/ Майамид амаржиж, хүү, охин хоёр төрүүлсэн байна. Хосууд хүүдээ Николас, охиндоо Люси гэх нэр хайрлажээ.

Хамтдаа 16 жилийг үдсэн хосууд албан ёсоор гэрлээгүй. Гэхдээ “Бид аз жаргалд умбаж байна. Сүмийн голоор сугадалцаж алхаагүй л болохоос бид эхнэр, нөхөр хоёр” гэж Энрике энэ оны эхээр өгсөн ярилцлагадаа дурдаж байв. 

Хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтыг тэргүүлж явсан Энрикегийн 2001 онд гаргасан “Escape” дууны клипэнд Анна Курникова тоглодог. Тэр үед анх танилцаж, хайрын романс үүсгэсэн хосууд нам гүм амьдралыг чухалчилдаг гэнэ. Анх танилцах үедээ Анна 20 настай, харин Энрике 26-тай байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж