Төмөр замын бүрэн автомат шугам ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Төмөр замын бүрэн автомат шугам ашиглалтад оржээ

Төмөр замын бүрэн автомат шугам ашиглалтад оржээ

Бээжин хотын төмөр замын тээврийн Яньфан шугаманд галт тэрэг туршилтаар явж эхэлжээ. Энэ нь Хятадын анхны бүхэлдээ бие даасан оюуны өмчийн эрхтэй, бүрэн автомат ажиллагаатай шугам юм байна. Мөн цагт 80 км хурдлах боломжтой бөгөөд нийт есөн зогсоолтой аж.

Нээлтээ хийсний дараагаар Фаншан дүүргийн баруун хэсэг болон Яньхуа бүс нутгийн иргэд илүү хялбар зам тээврийн үйлчилгээ хүртэх боломжтой болох юм байна. Энэ шугамыг хэсэг хугацаанд туршилтаар явуулж, энэ оны сүүлчээр албан ёсоор нээхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж