“SHINee”-ийн дуучин амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

“SHINee”-ийн дуучин амиа хорложээ

“SHINee”-ийн дуучин амиа хорложээ

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдартай хамтлаг “SHINee”-ийн дуучин 27 настай Ким Жон-хён өчигдөр /2017.12.19/ Сөүл хотын Ганнам дүүрэг дэх студийнхээ байранд амиа хорлосон байжээ.

Хамтлагийн менежментийн компанийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, “Ийм мэдээ дуулгаж байгаад харамсаж байна. Ким Жон-хён зуурдаар биднээс салан одлоо” гэжээ.

Дуучин залуугийн эгч түүнээс цөхөрсөн мессеж хүлээж авсан даруй студид нь очихдоо цагдаад дуудлага өгчээ. Эгч нь очиход тэрээр хэдийн амиа хорлосон байсан гэнэ. Энэ хэрэг даваа гаригт болжээ.

Тэрбээр эгчдээ ‘Би байдгаараа хичээсэн. Одоо намайг зүгээр орхи. Эцсийн удаа баяртай” гэсэн мессеж бичсэн байжээ. Түүнийг олсон даруйд эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан болохыг тогтоосон байна.

Өмнөд Солонгосын “SM Entertainment”-ийн байгуулсан “SHINee” хамтлаг Солонгост төдийгүй Азид тун алдартай бөгөөд 2008 онд “Replay” хэмээх дебут цомог гаргасан нь асар их амжилт олсон гэдэг.

Энэ оны эхээр тус хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийж, тав дахь цомгоо гаргасан. Жон-хён саяхан болтол хамтлагийн соло дуучин байжээ.  Дуучинд тохиолдсон явдлын талаар олж мэдсэн шүтэн бишрэгчид түүнийг аваачсан эмнэлгийг “эзлэн авсан” байна. Жон-хёны ар гэрийнхэн түүнийг аль болох нам гүм, чимээ шуугиангүй эцсийн замд нь үдэхийг хүсч байгаа гэнэ.

Эх сурвалж: TheKoreatimes

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж