Аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив

Аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг  үгүйсгэж тогтоол гаргажээ.  Харин АНУ үүнд хориг тавьсан байна.  Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Иерусалимын статустай холбоотой ямар ч шийдвэр хүчин төгөлдөр бус хэмээсэн Египетийн саналыг хүлээн авчээ.

Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүн орон Иерусалимын талаарх АНУ-ын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолд гарын үсэг зурсан байна. Харин НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли  энэ тогтоолыг доромжлол хэмээн үзэж, АНУ үүнийг хэзээ ч мартахгүй гэжээ.

Никки Хэйли ‘Энэ бол Израиль Палестины зөрчлийг намжаахад НҮБ сайнаас илүү саарыг хийж буйн бас нэг жишээ” гэжээ.

Дээрх хэрэг явдалтай зэрэгцэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Ойрхи Дорнодод хийх албан ёсны айлчлалаа хойшлуулахаас аргагүйд хүрчээ.

Палестины удирдагч Махмуд Аббас Иерусалимын статустай холбоотой шийдвэрээс болж АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзсан байна.

Зүүн Иерусалимыг 1967 онд Израиль эзлэн авч, өөрийн улсад нэгтгэснийг олон улс өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсээр байгаа билээ. Израиль Палестины сөргөлдөөний хамгийн эмзэг сэдэв болох Иерусалимын статус энхийн хэлэлцээ олон жил сунжрах шалтгаан болсон юм.

Аюулгүйн зөвлөл дээрх тогтоолоор бүх улс орнуудыг Иерусалим хотод элчин сайдын яамаа байгуулахгүй байхыг уриалсан байна.

АНУ НҮБ-ын тогтоолд хориг тавьсан ч Аюулгүйн зөвлөлийн бусад дөрвөн гишүүн Хятад, ОХУ, Франц, Их Британи болон байнгын бус гишүүн арван орон зөвшөөрсөн учраас хүчин төгөлдөр болж байгаа юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж