
цагаар ажиллуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Саяхан Үндэсний
шинэтгэлийн хорооны ажилтнууд хилийн боомтуудын байдалтай газар дээр нь
танилцжээ. Хилийн боомтуудыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгүй байгаагийн
дээр боомтод ажилладаг гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын
байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгааг мэргэжилтнүүд өгүүлж
байлаа. Мөн хилийн боомт дээр ажиллагсдын орон сууцны хүрэлцээ хангамж
тааруу байгааг анхааралдаа авахаас аргагүй гэсэн юм. Түүнчлэн
Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоос гадна Булган, Бургастайн боомтыг ч
24 цагаар ажиллуулах бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлэх ажээ.
Д.Цээнэ