105 тэрбум төгрөгийг хүүхдийн хоолонд зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

105 тэрбум төгрөгийг хүүхдийн хоолонд зарцуулж байна

105 тэрбум төгрөгийг хүүхдийн хоолонд зарцуулж байна

Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх” хэлэлцүүлэгийг өнөөдөр /2017.12.19/ Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгийн үеэр БСШУСЯам, Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламхандаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгийн хоолны эрүүл, аюулгүй нөхцөл хэрхэн хангагдсан бэ?

-Сургууль, цэцэрлэгийн орчинд аль болох эрүүл орчинд эрүүл хүнсээр үйлчлэх, чанартай боловсрол олгох зорилтыг тавин ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөр 2006 оноос хойш эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш өөрсдийн гал тогоотой сургууль өөрсдөө бүтээгдэхүүн хийж, сурагчдад үйлчилж байна. Харин гал тогоогүй сургууль бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд бүтээгдэхүүнээ хүргэж байгаа.

-Нэг хүүхдэд оногдох хоолны төсөв энэ онд нэмэгдсэн үү?

-Засгийн газрын 2012 оны 106 дахь тогтоолын дагуу нэг хүүхдэд ноогдох өдрийн хоолны зардал 600 төгрөг байдаг. Жилдээ 300 мянган орчим хүүхдэд “Үдийн цай” үйлчилгээ үзүүлдэг гэж үзвэл 27 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна. Цэцэрлэгийн тухайд жилдээ 500 мянган орчим хүүхдэд үйлчилж байгаа учраас 60 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Нийтдээ боловсролын салбарт төрөөс жилд 105 орчим тэрбум төгрөгийг хүүхдийн хоолны зардалд зарцуулж байна гэсэн тооцоо байна.

-105 орчим тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тооцоолол байгаа ч нэг хүүхдэд оногдох хоолын зардал бага байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж байна. Эцэг, эхээс ч хоолны мөнгө авна гэсэн яриа гарсаар байна. Үүн дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Цаашид эдийн засгийн өсөлттэй уялдуулаад үнээ нэмэх бодлогыг барьж байгаа. 2017 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 162-р тогтоолоор тусгай сургуулийн 1-12-р ангийн сурагчдад “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Анх удаа энэ тогтоол гарсан. “Үдийн цай” хөтөлбөр бол 1-5-р ангийн сурагчдад үйлчилдэг хөтөлбөр байгаа. Цаашид ангийн шатлалыг нэмэх, “Үдийн цай”-г “Үдийн халуун хоол” хөтөлбөрт хэрхэн шилжүүлэх тал дээр ажиллах судалгааны ажлуудыг хийж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхчүүд хамтран хариуцлага хүлээх зарчимд шилжүүлэх даалгавар, тооцоо судалгааг хийж байгаа. Бага насны хүүхдийн хоолны зардлын тухайд намар хүсэлт их ирдэг. Төрөөс өгч байгаа цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, сурагчдын “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолны зардал бүх үндсэн түүхий эдийн зардал болж байгаа. Харин эндээс ашиглалтын зардал юмуу аливаа нэг байгууллага ашиг олох зүйл аваагүй. 600 төгрөгт хоол өгч байгаа байгууллага байна. Мөн тоног төхөөрөмжийн арга зүйг нь авч яваа төсөл хэрэгжсэн байгууллагууд хоол өгч болж байгаа. Аж, ахуйтай гэрээ хийсэн байгууллагад цай, боорцог өгөх жишээний байдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж