Каталоны парламентын сонгуульд анх удаа Исламын шашинт эмэгтэй нэр дэвшжээ. Морокко гаралтай Нажат телевизээр нь өнгөт арьстан эсвэл араб хүн огт гардаггүй Каталонд анхны Исламын шашинт ерөнхий сайд болох зорилготой гэнэ. Түүний сонгуулийн кампанит ажил Испанийн өөртөө засах муж Каталоны тусгаар тогтнох оролдлого бүтэлгүйтсэн үймээн дунд өрнөсөн байна.
Нажатын эцэг эх 1990 онд Каталонд Мороккогоос ирж суурьшжээ. Тэрбээр Барселоноос холгүй орших жижиг хотын зөвлөлд нийгмийн ажилтнаар 17 жил ажилласан байна.
Нажат “Би үр хүүхдээ миний өвөг, миний эцэг эх болон миний амссан зовлонг туулаасай гэж хүсэхгүй байна. Би тэднийг эрх тэгш, ялгаварлан гадуурхалт байхгүй нийгэмд амьдраасай гэж хүсч байна” гэжээ.
Испанийн засгийн газар Каталоны тусгаар тогтнолын төлөөх санал хураалтыг хүчингүйд тооцож, парламентыг нь тараан, ээлжит бус сонгууль зарласан юм.
Мужийн шинэ парламентын гишүүдийг сонгох сонгууль ирэх пүрэв гаригт болох ажээ.
Нажат “Миний зорилго бол Исламын шашинт анхны парламентын гишүүн болох биш, харин ерөнхий сайд болох нь миний зорилго” гэжээ.
Нажат аль нэг намын гишүүн биш боловч сонгуулд нэр дэвшихийн тулд Каталоны зүүний Бүгд найрамдах намд элсэх саналыг хүлээн авчээ.
Каталоны зүүний Бүгд найрамдах нам тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг дэмжигч бусад намуудтай эвсэн парламентад олонхи болж, Испаниас тусгаар тогтнох зорилгоо биелүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Каталонд Исламын шашинт 515,000 иргэн оршин суудаг бөгөөд хүн амын 15 хувийг эзэлдэг гэнэ
Эх сурвалж: BBC