АНУ-ын Сиэттл хотоос Портланд хотын чиглэлд явж байсан галт тэрэг замаасаа гарч хурдны зам дээр унаснаас ноцтой осол гарчээ. Өнөөдөр өглөөний хөдөлгөөний оргил үеэр гарсан ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ
Галт тэрэг замаасаа гарч хурдны замаар явж байсан долоон машины дээр унахдаа хэдэн хэсэг болон тасарчээ. Тэдгээр машины хоёр нь хүнд ачааны машин байсан гэнэ. Зорчигч тээврийн галт тэрэг Амтрак анх удаа шинэ чиглэлд богино рейс хийсэн нь энэ байжээ. Осол болсон Такома замаар өмнө нь зөвхөн ачааны галт тэрэгнүүд явдаг байв. Амтракийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, осол орон нутгийн цагаар өглөөний 07:33 цагт гарсан гэнэ. Галт тэргэнд долоон ажилчнаас гадна 77 зорчигч явсан ажээ.
Эх сурвалж: BBC