Монголын спортын шилдэг хэн нь вэ? | News.MN

Монголын спортын шилдэг хэн нь вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Монголын спортын шилдэг хэн нь вэ?

Монголын спортын шилдэг хэн нь вэ?

Спортын салбарын тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа маргааш болно. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ 15 дахь жилдээ Монголын спортын шилдгүүдийг тодруулах гэж байна.

Спортын салбарын тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа маргааш болно. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ 15 дахь жилдээ Монголын спортын шилдгүүдийг тодруулах гэж байна.


“Бөртэ чоно”-ын эздийг хэрхэн тодруулдаг вэ?

МҮОХ-ноос дараах номинацид 2017 оны шилдгүүдийг тодруулдаг.

  • Спортын холбоо
  • Дасгалжуулагч
  • Шүүгч
  • Олимпийн танхим
  • Олимпийн зөвлөл
  • Спорт холбооны ерөнхийлөгч
  • Ерөнхий нарийн бичгийн дарга
  • Спорт клуб
  • Залуу тамирчин (1)

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар дараах номинацийн шилдгүүдийг тодруулдаг. Тус холбооноос зохион байгуулсан санал хураалтын шугам өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 18-ны 23.59 цагт хаагджээ.

  • Эрэгтэй тамирчин (3)
  • Эрэгтэй тамирчин (3)
  • Шилдэг баг (1)

———————————————————————————————————-

шилдэг Баг, тамирчинд нэр дэвшигчид

Эрэгтэй

  1. Ц.Батчулуун (Шатрын ААШТ-д V байрт шалгарч, чансааны оноогоо 2570 болгон ахиулсан)
  2. Г.Болдбаатар (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  3. Э.Бэхбаяр (Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  4. Г.Ган-Эрдэнэ (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)
  5. Г.Дорж (Бодибилдингийн “Арнольд классик” тэмцээнд түрүүлсэн)
  6. Н.Золбоо (Чөлөөт бөхийн ДАШТ-д V байр эзэлсэн)
  7. Г.Одбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  8. Д.Отгондалай (Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  9. Б.Түвшинбат (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)
  10. Н.Түвшинбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  11. О.Ууганбаатар (ДАШТ-д V байр, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн)
  12. Б.Чинзориг (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)

Эмэгтэй

  1. М.Анхцэцэг (Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Ашгабат-2017” Азийн наадамд түрүүлсэн)
  2. С.Батцэцэг (Чөлөөт бөхийн Азийн аварга болсон)
  3. Ц.Батцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын жиү жицү бөхийн төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн)
  4. Б.Гангаамаа (Дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон)
  5. О.Гүндэгмаа (Буудлагын спортын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн)
  6. Б.Мөнгөнчимэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  7. О.Мөнхцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын бүстэй барилдааны төрөлд гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн)
  8. П.Орхон (Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ, Армийн ДАШТ-д түрүүлсэн)
  9. Д.Сумъяа (Жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн)
  10. Г.Угалзцэцэг (Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртсэн)
  11. М.Уранцэцэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль)

Баг

  1. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг (Азийн аварга болж, “Ашгабат-2017” Азийн наадам, гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн)
  2. Бөмбөгтэй хоккейн шигшээ баг (“В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  3. Хоккейн шигшээ баг (“Саппоро-2017” Азийн наадамд IV байрт шалгарч, “Challenge cup” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн)
  4. Волейболын ”Хасу-Мегастарс” клуб (2017 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн)
  5. “Эрчим” клуб (Хөлбөмбөгийн 2017 оны дээд лигт аваргалсан)

———————————————————————————————————-

шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид

О.Балжинням (Жүдо)

  • Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Удирдсан баг тамирчид нь Монголын спортын түүхэнд анх удаа ДАШТ-ээс 6 медаль (1 алт, 1 мөнгө, 4 хүрэл) хүртсэн.

Д.Батсүрэн (Бокс)

  • Шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Шигшээ багийн тамирчин Д.Отгондалай ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимп, дэлхийн 5 дахь боксын хос медальтан болсон.

Б.Баттулга (Чөлөөт бөх)

  • Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Удирдсан баг тамирчид нь ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн.

Ц.Баярсайхан (Чөлөөт бөх)

  • Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч. Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн багийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Б.Ганбаатар (Бүстэй барилдаан)

  • Бэлтгэсэн шавь О.Мөнхцэцэг нь Азийн танхимын болон тулааны спортын наадмаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн.

А.Мэргэн (Хоккей)

  • Мөсөн дээрх ба бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч. Дасгалжуулсан баг нь мөсөн дээрх хоккейн Азийн клубүүдийн АШТ-ий алтан медаль, бөмбөгтэй хоккейн В зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 

С.Тулга (3х3 сагсан бөмбөг)

  • Дасгалжуулсан баг нь Азийн цомын алтан медаль, Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүрэл медаль хүртсэн. 

Ц.Хосбаяр (Чөлөөт бөх)

  • Түүний бэлтгэсэн шавь нараас П.Орхон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль, Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, Г.Отгонжаргал U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, мөн шавь нар нь цэргийн ДАШТ-ээс 2 алт, 4 хүрэл тус тус хүртсэн.

Ц.Хосбаяр (Хүндийг өргөлт)

  • Түүний дасгалжуулсан шавь М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын түүхэн дэх анхны хүрэл медаль хүртсэн. Азийн танхимын болон тулааны спортын V наадмын аварга болсон. 

Ш.Цэвэлмаа (Жүдо)

  • Шигшээ багийн тамирчин Д.Сумъяа Дэлхийн аварга болж, М.Уранцэцэг, Б.Мөнгөнчимэг нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Х.Эрдэнэт-Од (Жүдо)

  • Шигшээ багийн тамирчин Д.Сумъяа Дэлхийн аварга болж, М.Уранцэцэг, Б.Мөнгөнчимэг нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн.

А.Энхээ (Чөлөөт бөх)

  • Түүний шавь Э.Бэхбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 

———————————————————————————————————-

хэн хэн оны шилдэг болж байсан бэ?

  • 2002 он: О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх)
  • 2003 он: О.Гүндэгмаа (Буудлага)
  • 2004 он: Х.Цагаанбаатар (Жүдо бөх)
  • 2005 он: Б.Наранбаатар (Чөлөөт бөх)
  • 2006 он: Х.Цагаанбаатар  (Жүдо бөх)
  • 2007 он: Э.Бадар-Ууган (Бокс)
  • 2008 он: Н.Түвшинбаяр  (Жүдо бөх) , Э.Бадар-Ууган (Бокс)
  • 2009 он: Х.Цагаанбаатар  (Жүдо бөх)
  • 2010 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх)
  • 2011 он: П.Сэрдамба (Бокс)
  • 2012 он: Н.Түвшинбаяр  (Жүдо бөх)
  • 2013 он: М.Уранцэцэг  (Жүдо бөх)
  • 2014 он: Г.Болдбаатар  (Жүдо бөх), С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх)
  • 2015 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх), Э.Бэхбаяр  (Чөлөөт бөх)
  • 2016 он: Д.Отгондалай (Бокс), Д.Сумъяа (Жүдо)

Б.БАЯСАХ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-19 202.21.115.82

Бөхчүүд энэ удаа өнжөө. Уулын спортын түүхэнд дэлхийн бүх өндөр ууланд авирсан эмэгтэй дэлхийд 100-аадхан байдаг. Тэдний нэг нь Гангаамаа болсон. Ямар эрсдэлтэй спорт гэдэгийг саяханы Отгонтэнгэрийн эмгэнэлт явдал харуулсан. Гангаамаа ямар их эрсдэлийг давж дэлхийн хэмжээний тамирчин болсноо нотолсоор байна.

Avatar

Зочин 2017-12-19 43.228.131.110

Миний бодлоор бол шилдэг эрэгтэй тамирчин Ууганбаатар эмэгтэй мэдээж Сумьяа шилдэг баг 3Х3 сагсан бөмбөгын баг.

Avatar

Зочин 2017-12-19 43.228.131.110

Сумьяа баталгаатай.

Avatar

Mongol yalnaaa atsnuud aaa 2017-12-19 27.123.214.103

Shildeg n Jenco Asa 2 shdee l*****d aa Mongol yalnaaa

Avatar

Зочин 2017-12-19 43.242.241.10

СУМЬЯА СУМЬЯА СУМЬЯА

Avatar

Зочин 2017-12-19 202.21.101.186

Гангаамаа

Avatar

Зочин 2017-12-19 202.179.17.225

Сумьяа, Дорж

Avatar

Зочин 2017-12-19 202.131.236.170

Жудоч Сумьяаг дэмжиж байна.

Avatar

Зочин 2017-12-19 202.21.106.135

1л тамирчинг шалгаруулах хэрэгтэй шүү

Avatar

MGL 2017-12-19 182.160.38.161

Түвшинбаяр (((Жүдо))), Д.Сумъяа (((Жүдо)))

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж