Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрийн 6 дахь азтанг 2017 оны 12-р сарын 11-ний өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны “Тавин мянгат” салбарын харилцагч Э.Ихбаяр тодорсон юм.
Азтан Э.Ихбаярт Капитрон банкны “Тавин мянгат” салбарын захирал Х.Бямбадорж урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 6 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1469321286518178/ – с үзнэ үү./
2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд Капитрон банкны картаараа гүйлгээ хийсэн эсвэл Капитрон банкны картыг шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.
Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас нэг “Супер” азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аяллаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аяллыг өнгөрүүлэх юм.
“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 7 дахь долоо хоногийн тохирлын азтаныг өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19.30 минутаас “Эх орон” телевизээр шууд дамжуулан тодруулна.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай!