Ньюс хөтөч: Балжиннямтай өдөр

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Балжиннямтай өдөр

Ньюс хөтөч: Балжиннямтай өдөр

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 19

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

балжиннямтай өдөр

Ангараг гараг. Билгийн тооллын 1, Суулга одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал Соёлын төв өргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд болно. Холбоо барих утас: 99988276
  • Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнууд болон сэтгүүлчид оролцох “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” ур чадвар олгох сургалт, Фиш-Боул хэлэлцүүлэг ‘Бизнес тауэр’-ийн 19 давхарт болно.
  • ‘Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо’ сэдэвт зөвлөгөөн Хангарди ордонд болно.

10.00

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 88000098
  • Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл-2017 форум Best Western зочид буудлын хурлын танхимд болно.
  • Инженер, геологийн мэдээллийн санг хүлээлгэн өгөх ажиллагаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын байранд болно. Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Инженер геологичдын холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, мэргэжлийн байгууллагууд, холбогдох их, дээд сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачид оролцоно.

11.00

  • Нийслэлийн оюунлаг хүүхэд шалгаруулах ёслол  Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 86-р сургуулийн урлаг зааланд болно.

11.40

  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нООЛУУРЫН ФОРВАРД ГЭРЭЭНИЙ АРИЛЖАА зохион байгуулна. Ноолуурын форвард гэрээний арилжааны үндсэн зорилго нь малчид, хоршоо ноолуураа самнахаас 3 хүртэл сарын өмнө ноолуураа зарах захиалга өгөх боломж олгоход чиглэж байгаа ажээ.

14.00

  • Монгол Улсын татварын орчны тухай “ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ААНОАТ, ХХОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ” хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд болно.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

11.00

  • ЯПОНД ҮНДСЭН АЖИЛТАН БОЛОХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ семинарыг ‘KR GROUP’ төвөөс зохион байгуулна. ХАЯГ: Тэнгис кино театрын ард, ‘Чимэг’ төвийн нэгдүгээр давхар. УТАС: 94486136, 88080933

14.00

  • Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын ажилчдад зориулсан инфографикийн сургалт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд болно. ЭМЯ-ны харьяа байгууллагын мэдээлэл сурталчилгаа, олон нийт, IT инженерүүд оролцоно. Утас:  458645

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж