Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид ээлжит дэлгэцийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тэд энэ удаа “Солиот эх” хэмээх драмын уран сайхны киног үзэгчдэд хүргэх бөгөөд гол дүрүүдэд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, И.Одончимэг, Т.Бархүү нар тоглолоо.
Тус продакшныхан өнгөрсөн зун Архангай аймагт киноныхоо зураг авалтыг хийсэн байна. Киноны найруулагчаар жүжигчин И.Одончимэг ажиллажээ.Харин жүжигчин Т.Бархүү өчигдөр /2017.12.18/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан киноны товыг зарласан байна. Үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа тус кино энэ сарын 29-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх гэнэ.
Э.Бурам