Хятад, Францын хамтарсан “Панда ажиллагаа” Парис хотноо зохион байгуулагджээ. Тодруулбал, Хятадын Чэндү олон улсын санхүүгийн төв болон Парисын холбогдох байгууллага хамтран өнгөрсөн долоо хоногт хоёр улсын соёлын солилцооны үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ хүрээнд хулсны баавгайн хөшөөг дэлгэж, хандивын үйлст зориулан панда хүүхэлдэйнүүдийг худалдаалсан аж.
Сонирхуулахад, хулсны баавгай нь нэн ховордсон амьтан бөгөөд Хятад улс сүүлийн жилүүдэд тус амьтныг өсгөн үржүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Одоогоор байгальд байгаа тоог хараахан нарийвчлан тогтоогоогүй ч 1600-3000 орчим хэмээн таамагладаг.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ