Алдарт Big bang хамтлагийн дуучин буюу Taeyang цэргийн албанд явахаасаа өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард найз бүсгүй Min Hyorin-той гэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.Тэд 2015 оны зургаадугаар сард болзож эхэлсэн бөгөөд К- Pop-ийн хамгийн хөөрхөн хосуудын нэгээр нэрлэгддэг. Taeyang YG Entertainment-д харьяалагддаг бөгөөд энтертайнментийн гүйцэтгэх захирал Yang Hyun Suk тэднийг анх болзож эхэлсэн цагаас дэмжсээр иржээ. “Hyorin бол Taeyang-ийн анхны найз охин. Тэдний гэрлэлтэд YG Entertainment-ийн хамт олон баяр хүргэж, сайн сайхныг хүсэж байна” гэж энтертайнментын зүгээс мэдээлэл хийжээ.
Харин жүжигчин Min Hyorin-ий харьяалагддаг агентлаг “Бид түүний гэрлэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Бид түүнээс баталгаажуулж, асуусны дараа албан ёсоор мэдээлэл хийнэ” гэсэн байна. Тэд бие биедээ ямар их хайртайгаа үргэлж хэлж, өөрсдийнхөө талаар байнга ярьдаг аж. Таeyang найз бүсгүй Hyorin-д зориулж дуу бичсэн нь тэдний харилцааг улам хувиршгүй, бат бөх болгосон талаар дурджээ.
Эх сурвалж: Коreaboo
Э.Бурам