У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар бүртгэжээ

У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар бүртгэжээ

МАН-ын Их хурал өнгөрсөн сард болж, намын дүрэм болон мөрийн хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулж, намын даргаа шинээр сонгосон. Шинэ намын дарга томилогдсонтой холбогдуулан Улсын дээд шүүх МАН-ын шинэ дарга болон намын мөрийн хөтөлбөр, дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Улсын дээд шүүх МАН-ын хүсэлтийг хэлэлцэж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг, намын мөрийн хөтөлбөр болон дүрэмд орсон өөрчлөлтүүдийг албан ёсоор бүртгэсэн байна.

Сануулахад, МАН-ын 28-р Их хурал арваннэгдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд болж, 1309 төлөөлөгч оролцож, намын удирдлагаа шинэчилсэн билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж