Циркийн арслангуудад илүүдэл жин асуудал биш | News.MN

Циркийн арслангуудад илүүдэл жин асуудал биш

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Циркийн арслангуудад илүүдэл жин асуудал биш

Циркийн арслангуудад илүүдэл жин асуудал биш

ОХУ-ын Владивосток хотын циркийн арслангууд илүүдэл жинтэй байгаа гэсэн шүүмжлэл хэвлэлд гарчээ. Гэхдээ энэ илүүдэл жин нь арслангуудад эрүүл мэндэд нөлөөлөхөөр хэмжээнд биш хэмээн “Амурский тигр” төвийн тэргүүн Сергей Арамилев мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Владивосток хотын цирк томоохон засварын дараа анхны тоглолтоо хийсэн бөгөөд энэ тоглолтод оролцсон арслангууд тарган байгаа нь ийнхүү шүүмжлэл дагуулсан ажээ.

“Хэсэг хугацаанд ажилгүй байсан арслангууд жин нэмсэн нь үнэн. Гэхдээ тэр хэт туранхай биш байгаа нь харин ч олзуурхууштай. Учир нь, ихэнх циркийн хувьд амьтад нь хэт туранхай байгаа нь асуудал болдог. Циркийн амьтад илүүдэл жинтэй эсэх, энэ нь эрүүл мэндэд нь нөлөөлөх эсэхийг жигнэж байж л мэднэ. Манай арслангуудын хувьд жин нь эрүүл мэндэд нь хор учруулах хэмжээний биш. Мэдээж байгальд байгаа амьтадтай харьцуулахад торонд байгаа амьтад илүү хурдан жин нэмдэг. Энэ нь спортоор хичээллэдэггүй хүмүүс хурдан жин нэмдэгтэй ижил. Манай арслангуудын жин аюултай байгаа талаар ярихад арай эрт байна” хэмээн Сергей Арамилев хэлжээ.

Мөн тэрбээр тэдний циркийн арслангууд биеийн галбираа алдаагүй харагдаж байгаа хэмээн нэмж хэлжээ. Циркийн амьтдыг зэрлэг ангийн махаар биш фирмд өсгөсөн тэжээвэр малын махаар тэжээж байгаа нь жинд нөлөөлдөг гэдгийг тэр бас хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж