ОХУ-ын Сангийн яамны мэдээгээр энэ оны аравдугаар сард Орос улс АНУ-ын үнэт цаасыг 105 тэрбум ам.доллараар худалдан авсан байна.
Өнгөрсөн 2016 онд оросууд 74.6 тэрбум ам.доллараар америкийн үнэт цаасыг худалдан авч байсантай харьцуулахад энэ онд үүнд зориулсан хөрөнгө 41.8 хувь нэмэгдсэн гэсэн үг юм.
Америкийн үнэт цаасыг эзэмшигч топ 10 орны тоонд ОХУ ордоггүй ч 15 дугаар байрт байгаа юм. Энэ жагсаалтыг Хятад улс 1.18 их наяд ам.доллараар тэргүүлдэг. Хятадын дараа Япон улс 1.094 их наяд ам.доллараар ордог. Харин гуравдугаарт Ирланд орж байгаа ч зарцуулсан хөрөнгө нь Хятад, Японтой харьцуулвал харьцангуй бага буюу 10.8 тэрбум ам.доллар юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ