Засгийн бондоор малчид, ноос үйлдвэрлэгчдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Засгийн бондоор малчид, ноос үйлдвэрлэгчдийг дэмжинэ

Энэ сарын 9-ний өдрөөс Монгол Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын 300 тэрбум төгрөгийн бондын арилжаа эхэллээ. Дэлхийн эдийн засаг санхүүгийн нөхцөл  амаргүй байгаа энэ цаг үед Монгол улс эдийн засгаа илүү хурдацтай хөгжүүлэх, үйлдвэрлэл болон жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор энэхүү бондыг гаргаж буй  юм. УИХ-аас энэ оны  тавдугаар сарын 27-ны өдөр баталсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын дагуу ноолуурын салбарт 100 тэрбум, ноосны салбарт 50 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөг буюу нийт 300 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газарт даалгасан билээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан эхний ээлжийн 100 тэрбум төгрөгийн  Засгийн газрын үнэт цаасыг долоо хоногийн мягмар гаригт бүрт Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах ажээ.      

огноо

Хугацаа

/жил/

Тоо хэмжээ

Нэгжийн

үнэ

Нийт

дүн

Дуудах

хүү

8/9/2011

1

250,000,00

100,000,00

25,000,000,000,00

8,00%

8/16/2011

1

200,000,00

100,000,00

20,000,000,000,00

8,00%

2

50,000,00

100,000,00

5,000,000,000,00

9,00%

8/23/2011

1

150,000,00

100,000,00

15,000,000,000,00

8,00%

2

80,000,00

100,000,00

8,000,000,000,00

9,00%

3

20,000,00

100,000,00

2,000,000,000,00

10,0%

8/30/2011

1

140,000,00

100,000,00

14,000,000,000,00

8,00%

2

80,000,00

100,000,00

8,000,000,000,00

9,00%

3

20,000,00

100,000,00

2,000,000,000,00

10,00%

4

10,000,00

100,000,00

1,000,000,000,00

11,00%

нийт

100,000,000,000,00

 

Хөрөнгийн биржээс арилжааны дүнг албан ёсоор мэдээлэх ба эхний арилжаагаар  23 тэрбум гаруй төгрөгийн Монгол улсын Засгийн газрын бонд арилжигдав. УИХ-ын тогтоолоор батлагдсаны дагуу зээлдэгчдэд таван жилийн хугацаатай долоон хувийн хүүтэй зээл олгох юм байна. Бондын  болон зээлийн хүүгийн зөрүүг улсын төсөвт тусгаж, төсвөөс төлөх замаар шийдвэрлэх аж.  

Сангийн Дэд сайд Ч.Ганхуяаг “Хүү нь өмнөх арилжааны дүнгүүд дээр суурилан Монгол улсын Засгийн газрын эрсдэлийн түвшинг өнөөгийн хөрөнгийн зах зээл хэрхэн үнэлж байгаа ерөнхий түвшинг илтгэж байгаа” гэв.

Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд Х.Золжаргал ”Ноосны салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд, нэгдүгээр зэргийн ноосоо худалдсан малчдад урамшуулал олгоно гэж заасан байгаа.  Тэгэхээр малчид маань эхлээд ноосоо үндэсний үйлдвэрлэгч нарт худалдаад, худалдсан тухай баримтаа сумын Засаг даргаар баталгаажуулах ёстой. Ноос худалдсан сумынхаа малчдын бичиг баримтыг  Засаг дарга нь баталгаажуулан, аймгийнхаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газарт хүргэх  юм. Ингээд есдгээр сарын 1-нээс сумаас аймагт очоод, мөн сарынхаа 15-ны дотор багтаж аймгийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газраас  Яамны мал хамгаалах санд мэдээ ирүүлэх ёстой. Мөн үндэсний үйлдвэрлэгч, Ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл авна. Энэ бүх мэдээг нэгтгэсний үндсэн дээр аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр малчдад ноосны урамшууллыг олгохоор төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт нэг кг ноос 600-800 төгрөг,  нийслэлд чэнж буюу бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд 1000-1050 төгрөгийн үнэтэй байна. Утас болгон ээрэх боломжтой, нэгдүгээр зэргийн, хэвийн үргэлж ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгоно гэж зааж буй нь үндсэндээ Монголын бүх нэгдүгээр зэргийн ноосыг үндэсний үйлдвэрлэгчид худалдаж авах бодит боломж юм” хэмээн ярив.

Э. Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж